Таиландад мөргөлдөөний улмаас олон хүн эндэж шархдав
Таиландад үргэлжилсээр байгаа жагсагчдын мөргөлдөөнд хэдэн зуун хүн эндэж шархдаад байна. Таиландын албаны тал дээрх зөрчил мөргөлдөөнийг зохицуулах талаар НҮБ -д хандсантай холбогдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун мэдэгдэл нийтэллээ.
Таиландын Эрүүл мэндийн салбарын сүүлийн үеийн тоо баримтаас үзэхэд, Засгийн газрын эсрэг хүчнийг дэмжигч болон Засгийн газрыг дэмжигч “Улаан цамцатны арми”-ийн хооронд мөргөлдөөн үүссэн 2013 оны 11-р сарын 30-аас хойш нийт 21 хүн эндэж, 762 хүн бэртэж шархдаад байгаа юм.
Одоогийн байдлаар Таиландын дотоодын үймээн намжаагүй байна. Бан Ги Мун хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан 26-нд мэдэгдэл хийхдээ, санаачилгатай, ач холбогдол бүхий яриа хэлцлийг нэн даруй эхлүүлж, өнөөгийн улс төрийн хямралыг шуурхай зохицуулахыг Таиландын талуудаас шаарджээ.
\Р\ CHINA RADIO
URL: