Солонгос эмч нар бөөр шилжүүлэх нэрээр эрүүл бөөрийг нь авсан байж болзошгүй гэнэ

boorЭрүүл мэнд байна гэдэг хувь хүний хамгийн том өмч хөрөнгө гэдгийг өнөөдөр дэлхий дахин бүрнээ хүлээн авсан. Тиймдээ ч өвчиндөө

шаналсан иргэд гадны томоохон эмнэлгийн байгууллагуудад очиж мэс засал хийлгэдэг. Гэтэл ийнхүү эрүүл мэндээ сайжруулах гээд Солонгос улс руу бөөр шилжүүлэн суулгуулахаар явсан манай улсын иргэний хагалгаа хийх нэрээр эрүүл эрхтэнг нь авч, залилсан байж болзошгүй хэрэг гарсан байна. Учир нь мэс засалд ороход нь өөр эрхтэнг нь авах шаардлагатай гэж эмч нар хэлжээ.

Улмаар эрхтэн шилжүүлэх хагалгаа хийлгэсэн боловч эцэст нь бөөр шилжүүлэн суулгах боломжгүй хэмээн хагалгааг дуусгасан байна. Ингээд хагалгаа амжилтгүй дууссан хойно эх орондоо ирээд энэ тухай тодруулахад мэргэжлийн эмч нар энэ талаар тодруулахад бөөр шилжүүлэн суулгахад өөр эрхтэн авах учиргүй гэжээ. Ингээд эрхтэнээ Солонгос эмч нарт залилуулан үлдээсэн өвчтөн хуулийн байгууллагад ханджээ.

Хүний итгэл дээр дөрөөлөн эрхтэнг нь хууль бусаар наймаалцаж байж магадгүй хэмээн сэжиг өөрийн эрхгүй төрөөд байгаа уг өвчтөн гомдоллоо илэрхийлсэн нь Солонгос улсын эмчилгээ сайн хэмээн итгэдэг манайхаанд бас нэгийг бодогдуулна биз ээ.

 

 

 

Ч.Мөнхбат


URL:

Сэтгэгдэл бичих