Хүний аминд хүрсэн жолоочийг эрэн сурвалжилж байна

цагдаа эхЭнэ сарын 20-ны үдэш 19.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг, Япон цэргийн цогцолборын шинэ зам дээр  зам тээврийн осол гарчээ. Ослын улмаас явган зорчигч 55 настай, эрэгтэй Б нас барсан бөгөөд хэргийг үйлдэгч этгээд зугтсан байна. Тиймээс Замын цагдаагийн газраас марк, дугаар нь тодорхойгүй автомашины жолоочийг эрэн сурвалжилж эхэлжээ.
Уг зам тээврийн ослыг харсан хүн ЗЦГ-ын 98330005, 99182426 дугаарын утсанд болон ЦЕГ-ын 102 дугаарын утсанд мэдэгдэх боломжтой аж. Хэрвээ ач холбогдол бүхий мэдээлэл өгвөл худалдаж авах гэнэ.

 

 

Ч.Мөнхбат


URL:

Сэтгэгдэл бичих