УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол тойрогтоо ажиллана
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол өнөөдрөөс тойрогтоо ажиллахаар хүлгийн жолоо заллаа. Тэрээр УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд иргэд, сонгогчидтойгоо уулзаж, УИХ-аар баталсан болон хэлэлцэж буй хуулийн талаар танилцуулж, улс орон, аймаг орон нутгийн өмнө тулгамдаж буй асуудлаар санал бодлоо хуваалцан, мэдээлэл солилцож ард иргэдийн аж амьдралтай танилцах ажээ.
Завхан нутгаас гурав дараалан УИХ-д сонгогдоод байгаа Д.Оюунхорол гишүүн 2013 оны УИХ-ын намрын чуулганд УИХ дахь МАН-ын бүлгийн 2014 оны улсын төсвийн ажлын хэсгийг ахалж ажилласан бөгөөд 2014 онд улсын төсвөөр тойрогтоо 57.4 тэрбум төгрөг буюу улсын хэмжээнд эхний гуравт орох хэмжээний хөрөнгө оруулалтыг батлуулж чаджээ. Үүнээс гадна 2014 оны төсвийн тодотголоор хөрөнгө оруулалт нь тусгагдах “0” өртөгтэй бүтээн байгуулалтын ажил ес байна. Эдгээр нь Улиастай хотын Спорт цогцолборын барилга, Ахуйн үйлчилгээний төвийн барилга, Цэцэн-Уул, Түдэвтэй, Баянтэс, Эрдэнэхайрхан, Отгон сумын Соёлын төвийн барилгууд, Тосонцэнгэл сумын хүүхдийн цэцэрлэгийн барилгууд юм байна.
Завханчуудад барьж байгаа бас нэгэн бэлэг бол УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын гаргасан хүсэлтийн дагуу Монгол Улсын тэргүүн хатагтайн тэргүүлдэг “Итгэл хавдаргүйн Монголын үндэсний сан”-гаас “Завхан-Сэтгэлийн дэм” 24.0 сая төгрөгийн санхүүжилт бүхий төслийг 2014 оны нэгдүгээр улиралд хэрэгжүүлж, орчин үеийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж бүхий хавдар, хөнгөвчлөх эмчилгээний зургаан ортой хоёр тасгийг Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт байгуулж өгөхөөр болсон байна.
URL: