Танд ямар чулуу ээлтэй вэ?
Хонь (3.12-4.20)
Ээлтэй чулуу алмаз, бриллиант. Эр зориг, тэсвэр хатуужил, цэвэр ариун ёс суртахууныг бэлгэддэг. Хүний хараал, ховсдолт, хэл амнаас эзнээ хамгаалдаг. Бадмаараг нь гал халуун хайр дурлалын бэлгэдэл болдог. Өгөөмөр сайхан сэтгэлтэй хүнд алдар нэр, амжилт бүтээл авчирдаг. Бадмаараг харлавал эзэнд нь аюул занал хийж байна гэсэн үг.
Үхэр (4.21-5.21)
Ээлтэй чулуу оюу, индранил, перидот. Оюу нь хувиршгүй үнэнч сэтгэлийн бэлгэдэл болно. Хосуудад эв эе, аз жаргал авчирна. Аливаа дайсагнал, хэрүүл маргааныг намжаадаг. Мөн эд хөрөнгийг арвижуулдаг. Худалдаа наймаанд, банкны ажилтан зэрэг мөнгөтэй харьцдаг хүмүүст ээлтэй.
Ихэр (5.22-6.21)
Ээлтэй чулуу гартаам, биндэръяа. Гартаам нь уур хилэн, хов живнээс хол явах боломжийг бүрдүүлдэг Биндэръяа нь эзэндээ амьдралын баяр баясгалан, аз хийморь авчирдаг гэж үздэг. Сэтгэл тайван үед цэнхэр туяатай болж, харин сэтгэл тавгүй үед ногоовтор цэнхэр өнгөтэй болдог. Залуу хосуудад ээлтэй.
Мэлхий (6.22-7.22)
Ээлтэй чулуу саран чулуу, маргад, барсын нүд. Аливаа саад бэрхшээлийг давахад туслана. Хүнд хэцүү үед ухаалаг шийдвэр гаргахад нөлөөлдөг. Маргад зүүвэл бусдад хууртагдахгүй. Үнэнч сайн нөхөртэй болно. Барын нүд нь эзэндээ зүрх зориг авчирч бусдын хар, цагаан хэл ам, гадны халдлагаас хамгаалдаг.
Арслан (7.23-8.22)
Ээлтэй чулуу хув, молор, мана. Жирэмсэн эмэгтэй хув зүүлт зүүвэл амархан нярайлдаг бол хүүхдэд хув зүүлгэвэл эрүүл энх бойждог. Нойр хулжвал дэрэн доороо хув тавьдаг. Шар молор нь өгөөмөр сэтгэл, гоо сайхныг авчирдаг. Мана нь ухаан санааг ариусгаж, гэнэтийн үхлээс сэргийлдэг.
Охин (8.23-9.23)
Ээлтэй чулуу ногоолин, замагт болор, чоно чулуу. Ногоолин нь амьдралын чулуу гэгддэг. Хүч тамир нэмж, өвчин зовлонгоос хамгаална. Мөрийтэй тоглоомд хожил, тэмцээнд ялалт авчирдаг. Хэл амнаас сэргийлж аянга цахилгаанаас эзнээ зайлуулдаг. Мөн бусдыг эзэндээ үнэнч байлгах увидастай, хүүхдэд ээлтэй чулуу.
Жинлүүр (9.24-10.24)
Ээлтэй чулуу гэрэлт чимэд (опал) нь солонгын өнгөөр туяарсан үнэт чулуу юм. Итгэл найдвар, үнэнч сэтгэлийн бэлгэдэл болдог. Бусдад бэлэглэдэггүй чулуу. Учир нь атаа жөтөөг төрүүлдэг. Энэ ордныхонд бас номин чулуу ээлтэй. Газар тэнгэрийг эзэгнэгч чулуу ч гэдэг. Өөрийн авъяасыг хөгжүүлэхэд туслана.
Хилэнц (10.24-11.22)
Ээлтэй чулуу шоргоолжин чулуу, барын нүд. Шоргоолжин чулуу нь анарын нэгэн төрөл бөгөөд цусан улаан өнгөтэй чулуу юм. Жирэмсэн эмэгтэйн гол сахиус болдог. Хүмүүст найрсаг сэтгэл төрүүлж, үл ойлголцох байдлыг арилгадаг. Мөн дээрэм тонуул, хулгай, хар цагаан хэл амнаас эзнийгээ хамгаалдаг.
Нум (11.22-12.23)
Ээлтэй чулуу ягаан болор, молор эрдэнэ. Ягаан болор нь эзэндээ аз хийморь, амжилт авчирдаг. Хэрүүл маргааныг арилгадаг. Молор эрдэнэ нь дээдэс ивээгдэж баяжихыг бэлгэдэнэ. Шар молорыг эрэгтэй хүн зүүвэл ариун дурлал, эмэгтэй хүнд гоо сайхан, өгөөмөр сэтгэлийг бэлэгдэнэ.
Матар (12.22-01.23)
Ээлтэй чулуу бадмаараг, мана Бадмаараг нь хайр дурлал, аз жаргалыг авчирдаг. Мана хуурамч найз нөхөд, хараалаас хамгаална.
Хумх (01.23-2.18)
Ээлтэй чулуу анар, циркон. Циркон нь хайр дурлал, үерхэл нөхөрлөлийг бэлгэддэг. Циркон зүүсэн хүний оюун ухаан нь саруусаж, сурах эрмэлзэл нь сэргэж сэтгэлгээ нь задардаг. Цэнхэр өнгөтэй цирконыг зүүвэл араатан амьтан, хорт могойноос хамгаална гэж үздэг Мөн анар зүүсэн хүн үргэлж цовоо сэргэлэн, хөгжилтэй гэгээн бодол хүсэлтэй явдаг.
Загас (2.19-3.20)
Ээлтэй чулуу сувд, ягаан болор. Сувд нь урт наслуулж, аз жаргал авчирдаг. Сувд зүүсэн хүний нүд нь цоглог болж, ирээдүйгээ зөгнөн мэдрэх чадвартай болдог. Мөн хар цагаан хэл ам болон бүтэлгүй дурлалаас сэргийлдэг. Сэтгэл санаа тавгүйтэх үед зүүвэл тайвширдаг.
URL: