Инээд хүрэм хошин шүлэг

1393317267_shapes

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

чөтгөр сэртхийм чиний царайг

шөнө нь зүүдэлвэл цочин сэрнэ

чөргөр цагаан хүйтэн гарт чинь

санаандгүй хүрвэл дотор арзайна

хүн хүнээс даанч онцгой

хөвгүүн гэвэл чи л байна

зориг гарган чамд дурласан

золгүй амьтан нь би билээ

хэрвээ чамтай шөнө таарвал

хэний ч гэсэн сүнс зайлна

хөөрхий царайг чинь холоос хараад

хогийн гахай ч бөөлжих байлгүй

хосгүй гэхэд даанч хосгүй

ховорхон төржээ хайрт минь чи

үнэнийг хэлэхэд чиний дэргэд

үхэр хэдий царайлаг ч гэлээ

миний нүдэнд чи минь лав

мэлхийнээс арай царайлаг юм шүү

энэ хорвоод чамайг төрүүлсэн

эцэг эхийг чинь хараал идэг

энэ хорвоод чамтай учруулсан

эзэн бурханыг ч чөтгөр аваг

сайхан царайнд чинь тааруулж

сарны гэрэлд сараачиж бичлээ

бичсэн хойноо бодож бодож

бичиг мэдэхгүйг чинь гэнэт саналаа

санаагаар унаад яах вэ найз минь

сайн найзаараа уншуулчин биздээ


URL:

Сэтгэгдэл бичих