Жимми Картер Венесуэлийн удирдагчидтай уулзах хүсэлтэй байна

e875ab9361111080795b0ed090e75c60_LКАРАКАС. /Associated Press/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер улс төрийн хямрал өргөжиж буй Венесуэлд айлчилж, сөргөлдөгч хоёр талын удирдагчидтай уулзан, байдлыг зөөлрүүлэхэд туслах хүсэлтээ илэрхийллээ.

Тэрбээр Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро болон сөрөг хүчний удирдагч Энрике Каприлес нарт уг саналаа захидлаар дэвшүүлэн илгээсэн аж.
Үндсэн хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах амлалт өгөхийг сөрөг хүчнээс шаардаж, хүчирхийллийг эсэргүүцэж буй тухай бичсэн захидлаа тэрбээр Каприлест илгээсэн байна.
Тайван замаар эсэргүүцлийн жагсаал хийх ард түмний эрхийг тус улсын Засгийн газар хамгаалж, хорин саатуулагдаж буй эсэргүүцэгчдийг шударгаар шүүх ёстой гэж Картер мэдэгдлээ.
Венесуэлийн Ерөнхийлөгч агсан Уго Чавесыг түлхэн унагаах гэсэн 2002 оны төрийн эргэлтээс хойш Картерийн төв тус улсын Засгийн газар болон сөрөг хүчний хооронд зуучлах үүрэг гүйцэтгэн ирсэн юм.
Венесуэл болон Бразилтай эрүүл мэндийн хөтөлбөр хөгжүүлэхээр ирэх дөрөвдүгээр сард хийх айлчлалынхаа үеэр Каприлес болон бусад удирдагчтай уулзана гэж найдаж буйгаа Картер мэдэгдэв.
Л.Урангуа МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих