Жирэмсний үед өргөн хэрэглэвэл зохих хүнс

fruit-goeХагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүн хэдий амттай, орчин үеийн амьдралын хэв маягт нийцдэг хэдий ч эдгээр бүтээгдэхүүний орц найрлагад жирэмсэн эмэгтэйд тохиромжгүй зүйлс орсон мөн удаан хадгалах зорилгоор хамгаалах химийн бодис хэрэглэсэн байдаг.

Иймээс аль болох хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүнээс хол байхыг зөвлөж байна. Heidi Reichenberger, Elizabeth Somer нарын Америкийн хоол судлалын нийгэмлэгээс гаргасан эрүүл ба эрүүл бус хүнсийг танилцуулж байна.

Эрүүл түргэн хоол
-1 Жимс
-Өдөрт 2 аяга жимс 2,5-3 аяга хүнсний ногоо идэх хэрэгтэй.
-1 аяга түүхий болон болсон хүнсний ногоо

Жирэмсэн үед хол байвал зохих хүнс
-Удаан хадгалсан хүнс
-Зуны цагт өөх тос ихтэй хоол
-Өнгө оруулсан хүнс
-Чихэр ихтэй хүнс
-Хийжүүлсэн, чихэрлэг ундаа
-Өтгөн кофе, амт ихтэй цай
-Түүхий ариутгаагүй сүүн бүтээгдэхүүн
-Шүүрхий мах
-Элэг, элгэн бүтээгдэхүүн

Танд хэдий хэмжээний витамин хэрэгтэй вэ?

Хэр хэмжээний витамин С танд өдөрт хэрэгтэй вэ?
-Жирэмсэн эмэгтэйд – 85 мг-с багагүй витамин С нэг өдөрт
-Жирэмсэн 18 ба түүнээс доош насны – 80мг
-Хөхүүл эмэгтэйд – 120мг
-Хөхүүл 18 ба түүнээс доош насны – 115мг


URL:

Сэтгэгдэл бичих