Януковичийг баривчлах мэдэгдэл гаргажээ

http://photo.unian.netУкраины Ерөнхий прокурор 25-нд Киевт хэвлэл мэдээлэлд хандан үг хэлэхдээ, албан тушаалаасаа огцорсон Ерөнхийлөгч асан Янукович бусдын амь насыг санаатайгаар хороосон гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа тул цагдаагийн албанаас түүнийг баривчлах мэдэгдэл гаргасан гэжээ.     Тэрээр хэлэхдээ, Янукович бусдын амь насыг санаатайгаар хохироосон эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа. Тиймээс Украины Тагнуулын газар болон Дотоод хэргийн яамны холбогдох хэлтэс Януковичийг баривчлах ажиллагаа явуулж байна гэжээ. Янукович болон улс төрийн дээд албан тушаалтнууд иргэдийн эсэргүүцлийн тайван жагсаал цуглааныг зохицуулахдаа “Хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн тухай хууль”-ийг ноцтой зөрчсөн, тиймээс Олон улсын эрүүгийн хэргийн шүүхээс тэдний хэргийг яллаж, хариуцлага тооцохыг Украины Парламент мөн өдөр уриаллаа. Украины Парламентаас баталсан тогтоолын дагуу тус орны шинэ Засгийн газар энэ сарын 27-нд эмхлэгдэн байгуулагдах юм.

НҮБ-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Мартин Несирки 25-нд хэлэхдээ, Бан Ги Муны дээд зөвлөх Серри Украинд холбогдох албаны хүмүүстэй хэлэлцээ хийсэн бөгөөд Бан Ги Муны чухал мэдээллийг дамжуулсан. Энэ нь НҮБ Украины бүх иргэдийг дэмжих бөгөөд тус орныг Украин хүнээр удирдуулсан, хариуцлагатай, багтаамжтай засаглал хэрэгжүүлэхийг дэмжинэ гэжээ. Энэхүү үйл явцыг хүчирхийллийн бус аргаар явуулах бөгөөд ардчилал, хууль дүрэм, хүний эрхийн чухал зарчмыг баримтлан чөлөөт, шударга сонгуульд ашигтай орчинг бүрдүүлэх ёстой гэжээ.

\Навч орчуулав\


URL:

Сэтгэгдэл бичих