Идэвхтэй хөдөлгөөн дутагдсаны улмаас жилд хэдэн сая хүн нас бардаг

e5d2e5a212d4ebb0c3a569ce69226f47_LЖЕНЕВ. /Prensa Latina/. ДЭМБ-ын мэдэгдсэнээр, дэлхийн нас баралтын дөрвөн гол шалтгааны нэг идэвхтэй хөдөлгөөн дутагдсаны улмаас жилд гурван сая гаруй хүн нас барж байна. Цусны даралт ихсэх, тамхины хэрэглээ, цусан дахь сахарын хэмжээ ихсэх гэсэн хүчин зүйлс бусад гуравт нь багтаж байна.

Насанд хүрсэн хүн долоон хоногт наад зах нь 150 минут, хүүхэд болон өсвөр насныхан 60 минут ямар нэг идэвхтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй гэж ДЭМБ-ын тайланд дурджээ. Мөн уг тайланд, олон улсад, ялангуяа хөгжингүй улсуудад амьдралын суугаа хэв маяг улам газар авч байна гэжээ.
Өдөрт дор хаяж 30 минут идэвхтэй хөдөлгөөн хийж байвал нас барах эрсдэл 20-30 хувиар буурдаг аж.
Өнгөрсөн онд ДЭМБ-ын гишүүн улсууд 2025 он гэхэд амьдралын суугаа хэв маягийн түвшнийг 10 хувиар бууруулах чиглэл барин ажиллахаар зөвшилцсөн юм.
Аливаа биеийн хүчний хөдөлгөөн нь ясны эрүүл мэндийг сайжруулж, архаг халдварт бус өвчин тусах эрсдлийг буруулдаг гэнэ.

Г.Доржханд


URL:

Сэтгэгдэл бичих