Жүжигчин Д.Батаа дуучин болжээ
МУСТА, зохиолч Шаравдоржийн Даваадоржийн бүтээл адал явдалт, инээдмийн “Рашаантын 18″ нэртэй цоо шинэ кино нээлтээ хийгээд байна.
Залуусын зүрх сэтгэлийг байлдан дагуулж, хайр дурлалын бэлгэдэл болсон “Рашаантын 18” дуунаас сэдэвлэн бүтээсэн уг кинонд өнөөгийн нийгэмд баян ядуугийн ялгаа их байгаа ч жинхэнэ хайр сэтгэл бүх зовлон бэрхшээлийг ялж чаддагийг харуулжээ. “Хэцүү анги” киногоороо олны танил болсон жүжигчид, энэ цагийн нэртэй уран бүтээлчид хамтран бүтээсэн энэхүү кинонд МУГЖ дуучин Т. Баясгалан дүр бүтээсэн байна.
Ингээд тус киноны дуу болох “Рашаантын 18″-ыг хүргэж байна. Энэхүү дууг “Х түц” продакшны жүжигчин, МУСТА Д.Баттөр дуулсан юм.
URL: