Акулын гэдэснээс шивээс бүхий хүний тасархай гар гарчээ

shark-attack1

01 Хоёр хонь, хурганы толгой, хөл, адууны хөл /гуя/, далайн гахай, хэд хэдэн далайн хавны зулзага. Энэ бол 1823 онд далайчдын барьсан аварга загасны гэдэснээс гарсан зүйлсийн жагсаалт.

02. Тэгвэл дараагийн амжилтын эзэн болсон акулын гэдсэнд зургаан футын урттай их бууны гол төмөр байсан нь тухайн үед олныг алмайруулж орхижээ. Загасчдын үзэж байгаагаар тэр араатан далайн гүнд живсэн нэгнийг авч явсан ачааных нь хамт залгисан бололтой.

03. “-Тэр араатны аманд зургаан эгнээ хурц шүд байсан гээд бод доо. Дээд талаар нь гурван эгнээ соёонууд… Түүний ходоодноос үхээд нэг их удаагүй байгаа хүний цогцос гарсан. Бараг шинэ шахуу гуталтай, торгон цамцтай, мөнгөн товчтой хүрэм гээд нэлээн гайгүй хувцастай эрэгтэй байсан” хэмээн нэгэн загасчин 1856 онд Шинэ Орлеанд нийтлэл гаргасан байдаг.

04. 1862 онд Ютландын нэгэн хөлөг онгоцны машинист Тейтийн хайртай галуу ор сураггүй алга болжээ. Гэтэл тэрээр уг галууны хөлөнд хайртдаа бичсэн хамгийн нандин захиагаа уяад далайн нөгөө эрэг рүү нисгэжээ. Гэтэл хэсэг хугацааны дараа загасчин түүнд уг захидлыг нь илгээсэн байв. Учир нь тэр галууг нисэж явахад нь акул залгисан бол далайчид араатанг агнаснаар тэр эрхэм захиа эзэндээ эргэн очжээ.

05. Хоёр ч хүний өвдөгөөрөө тасарсан гуталтайгаа хөл 1887 онд Фиумед “баривчлагдсан” араатны гэдэснээс гарсан ажээ. Тэр хөлний эзэд азаар амьд байсан бөгөөд нэг эрхэм нь бүр үхэн үхэтлээ тасархай хөлөө гэртээ хадгалж байсан гэдэг.

06. гэтэл 1922 онд аварга акулын гэдэснээс амьд яст мэлхий гарсан байна. Тэр азтай амьтаныг тэр даруйд нь Нью-Йоркийн Аквариум төвд хүргэж шокноос гарган эмчилгээ хийжээ. Тэр аврагдсан. Одоо ч гэсэн амьдарч байгаа гэнэ.

07. 1935 онд Сиднейн нэгэн аквариумаас акулыг барьж гаргаж ирэхэд түүний аманд шивээс бүхий хүний тасархай гар байсан аж. Гэтэл тэр гар нь тухайн үед бусдад хорлогдон далайд шидүүлсэн цагдаагийн ажилтан Жэймс Смитийнх болох нь тогтоогджээ.

08. 1922 онд нэгэн акулаас The Times сонины тухайн оны хамгийн сүүлийн шинэ дугаар бүрэн бүтнээрээ гарч иржээ. Бүр хуудсыг нь эргүүлэн уншиж болж байв.

Р.Слава

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих