Олон нийтийн байцаагч хүний аминд хүрсэн үү?

527-1393406322huan2013 онд Ханх суманд архидалтаас улбаатай зуурдаар нас баралт хүн амины ноцтой гэмт хэргүүд удаа дараалан гарч өмнөх жилүүдээсээ эрс олон гэмт хэрэг гарч, архидалт дэндүү хавтгайрсан нь туйлын харамсалтай.

Тэдгээрээс зөвхөн нэгийг нь иш татваас 2013 оны 07-р сарын 14-15-нд шилжих шөнө сумын цагдаа, хэсгийн төлөөлөгч, ОНБайцаагч нарын зэрэг гэр бүл найз нөхдөөрөө олуулаа нийлэн хоногоор зугаалж яваад иргэн “А” нь учир битүүлгээр усанд живж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Энэ хэргийн талаар хохирогчийн дүү А.Эрдэнэбат болон түүний хамаатан садан туйлын гомдолтой байгаагаа ТВ-9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлэгт хандсанаар орон даяар яригдсан болохоор энд олныг нурших нь илүүц биз.

Хамгийн хачин нь урьд өмнө хохирогч А-тай өр авлагын хувийн тооцоотой байсан иргэн Ж.Баясгалан зугаалгад хамт явсан ба уг хэрэгт холбогдон шалгагдаад удалгүй сумын ТГ-ын даргаар томилогдон одоог хүртэл ажиллаж байгаа билээ.

Мөн хэрэгт холбогдсон цагдаа, хэсгийн төлөөлөгч нар цалингийн 10 хувиар торгуулж төд удалгүй шилжсэн. Дараа нь 11-р сард ажил сайжруулахаар томилогдон ирсэн шинэхэн цагдаа мөн л удалгүй архи ууж эхнэрээ хутгаар сийчэн гэмт хэрэг үйлдэн ажлаасаа халагдсан билээ.

Гэтэл хамгийн хачнаас хачин нь 2013 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил онцгой сайн хийгдсэн хэмээн тус сумын шилжсэн цагдаагийн хэсгийг болон хохирогч А-г урьд өмнө удаа дараалан дарамталдаг байсан уг хэрэгт холбогдон шалгагдсан.

Өөрийгөө цагдаа хэмээн өргөмжилж, мөрдөсгүй төрийн цагдаагийн хувцас өмсөн гангарч, ташаандаа гав гинж зүүж, гартаа бороохой барин даналзах олон нийтийн байцаагч Г.Ариундалай гэгчийг 100 мянган төгрөгөөр шагнаж урамшуулсныг сонсож мэдсэн хохирогч А-гийн ах дүү төрөл төрөгсөд туйлын ихээр гайхан зэвүүцэж байгаа аж.

Г.Ариундалай урьд өмнө худал хэлж хулгай хийж явсан нэгэн. Сайн нэрийг хүсэвч олдохгүй, муу нэрийг хусавч арилахгүй шүү дээ.

Хэрэг хуучирдаггүй гэж үг бий.
Та минь ээ !!!

Эх сурвалж: “Эрх чөлөө” сонин


URL:

Сэтгэгдэл бичих