Үндэстнүүдийн ген холилдсоныг газрын зургаар харуулжээ

eaa95f540abad22db8b270c9de289d6c_LБЕРЛИН. Түүхийн явцад үндэстнүүдийн ген холилдсоныг харуулсан газрын зургийг Германы судлаачид бүтээжээ.

“Science” сэтгүүлд гаргасан нийтлэлдээ тэд тийм газрын зураг бүтээсэн аргаа тайлбарласан байна. Эрдэмтэд дэлхийн 90 өөр газрын 1490 хүнээс ДНК-ийн дээж авчээ. ДНК-ийн ижил төстэй байдал болон ялгааг үндэслэн тэд дэлхийн газрын зураг бүтээсэн аж.

Газрын зургаас түүхэн үйл явдлууд, тухайлбал, Европын колоничлол, Монголын эзэнт гүрэн бий болсон, Арабын эзлэн түрэмгийлэл, тэрчлэн Торгоны замын худалдаа гэсэн үйл явдлын генийн үр дагаврыг харж болно.

З.Амгалан

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих