Жүжигчин Доёо анхны үнсэлтээ эхнэртээ л өгчээ
Жүжиглэхээс гадна шаггүй сайн хөтлөгчийн авъяастай Доёо анх МҮОНТ-ээр гарч байсан “Би чадна” шоу цэнгээнт нэвтрүүлэгт тас тас хийсэн инээдээрээ олны танил болсон гэхэд болно.
Багаасаа л урлаг, дуу хөгжимд жинхэнэ дурлаж явсан тэрээр өдгөө монголын тайз дэлгэцийн урлагт гэр бүлээрээ зүтгэж яваа хөдөлмөрч нэгэн.
Тэрээр анх СУИС-ийн оюутан байхдаа доод ангийнхаа шавилхан бүсгүйд сэтгэл алдарч, “чамайг Жульеттад тоглуулна” гэсээр эхнэр А.Мөнгөнзултай тоонот гэртээ толгой холбосон гэдэг. Харин жүжигчин Доёо үерхэл нөхөрлөлийн тал дээр арван жилдээ их л даруухан нэгэн байж. Тиймдээ ч авъяаслаг жүжигчин маань анхны үнсэлтээ эхнэр А.Мөнгөнзулд өгч аз жаргалтай гэр бүлийн тоог нэмсэн гэдэг.
URL: