“Азийн чоно” нэрээ өөрчлөн “Арслант” нэртэйгээр гарч ирэв үү!

арслант Энэ сарын 22-ны орой Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үул ажиллагаагаа явуулдаг “Амьдрах ухаан” сургалтын төвөөр

үйлчлүүлдэг дөрвөн хүн архинд хордон нас барсан тухай аймшигт мэдээ цацагдах болсон. Эдгээр дөрвөн хүнийг “Энэрэл” эмнэлэгт хүргэсэн ч гурав тус эмнэлэгт харин нэг нь холдлогын үндэсний төвд ирээд нас барсан байна. Хамгийн сүүлд нас барсан хүн “Чин толгой” ХХК-д үйлдвэрлэсэн “Арслант” нэртэй архи уусан хэмээн мэдэгдсэн байна. МХЕГ”аас уг нас барсан хүмүүсийн уусан байж болзошгүй гэх “Арслант” архинаас дээж аван шинжилгээ хийж байгаа аж.

Гэтэл архийг үйлдвэрлэсэн гэх-ын архины тусгай зөвшөөрөл нь 2007 онд хүчингүй болсон байх ба уг архийг хаяг шошгыг нь ашиглан хуурамчаар үйлдвэрлэсэн байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Сонгинохайрхан дүүргийн “Тойрог-1″ дэлгүүрээс хурааж авсан “Арслант” архи нь 0,5, 0,75 литрээр савласан уг архины хаяг шошго зөрчилтэй байна. Иймд Мэргэжлийн хяналтын газар болон мэргэжлийн байгууллагуудын хамтарсан шалгалт явагдаж байна.

2008 оны сүүлээр он солигдох мөч ойртож байсан цаг “Азийн чоно” хэмээн түүхийн хуудаснаа 14 хүний амийг, 90 гаруй хүнийг хүнд хордлогонд оруулсан гашуун үнэн өнөөдөр хэн ч мартаагүй байгаа. Уг хэрэг гарснаар Монгол улсад анх удаа гэж болох архины тухай хуулийг санаачлан хориг арга хэмжээ авч байсан билээ. Энэ хуулинд архийг ил ба далдаар телевизээр реклам зар сурталчилгааг явуулахгүй байх тухай хуулийн заалт хүртэл гарч байсан. гэв манайхны өнөө хуулиа гууль болгодог хэнэггүй зан засгийн газраас гаргасан хуулийнхаа хэрэгжилтэнд хяналт тавьдаггүй зангаас ойрын жилүүдэд архи согтууруулах ундааны сурталчилгаа мөн л гарах болсон.

Түүнчлэн иргэд аливаа баяр наадам, төрсөн өдөр, хамт олны хүлээн авалт, шагнал урамшууллын үйл ажиллагаанд архи хэмээх идээг сөгнөн байдаг нь өнөөдрийн эл байдалд хүрсэн гэдэг нь тодорхой. Ийнхүү хуурамч архи иргэдийн амь насанд хүрч ард иргэдийн аюулгүй байдалд занал хийж байгаа нь өнөө өнгөрсөн 2008 оны “Азийн чоно” маань зүсээ хувирган “Арслант” нэртэйгээр дахин гарч ирээгүй гэдэг баталгаа алга байна.

Үүнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын тушаалаар мэргэжлийн байгууллагууд хөдөө орон нутагт хамтарсан шалгалтыг худалдаа үйлчилгээний цэгүүдэд борлуулж байгаа архи согтууруулах ундаанд шалгалт хийж эхэлжээ.

 

 

 

Ч.Мөнхбат

 


URL:

Сэтгэгдэл бичих