Хар мэдээг хүүхэддээ дуулгах тохиолдолд…
Хар мэдээг хүүхэддээ дуулгах тохиолдолд…
Сэдвээс хамаараад энэ зөвлөмжийг хоёр тасалж оруулж байгаа юм. Хэд хоногийн өмнө эхний хэсгийг оруулсан билээ.
Тэгхээр ямар нэг байдлаар хүүхдийн тань хайртай дотны хэн нэгэн нь мөнх бусыг үзүүлсэн тухай хүнд мэдээг дуулгах болсон бол…
6. Сэтгэл санааны хямралд байх тэр үе л Бурханд найдах найдлага, сэтгэлийн тэнхээ, итгэлийн хат суух хамгийн тохиромжтой үе юм шүү.
7. Эмээ өвөө хоёрыг өнгөрмөгц нэг хэсэг манай амьдрал аяга хөмөрчихсөн юм шиг болж, бид ч нэг хэсэг хичээл тасалж, заримынх нь хувьд нэлээд том доголдол гарч ирсэнийг санаж байна. Хүүхэддээ тодорхой хэмжээнд гашуудах цаг хугацаа, боломж тавьж өгөх хэдий ч, хэвийн амьдралын зүйлс болох хичээл, дугуйлан зэргийг нь таслуулахгүй байж, аль болох хэмнэлээ буцаад олоход нь туслаарай.
8. Тэвэр. Үхэл, гэнэтийн хагацал хүүхдэд айдас, эргэлзээ төрүүлж, айдас хүйдэс, ганцаардал авч ирж байдаг. Хүүхдээ тэврэх, хөтлөлцөх, илэх зэрэгээр биед нь хүрэлцэх нь түүнд хэн нэгэн хамт байгаа гэсэн итгэл төрүүлж, тайтгаруулдаг.
9. Найз нөхөд, гэр бүлийн бусад гишүүдээсээ тусламж авах. Хүнд үе тулгархад бусдаас тусламж авч, тэдний оролцоотой хямралаа даван туулах нь нэн чухал. Хүмүүстэй хамт өнгөрөөх нь хүүхдийг ганцуулахгүй байх хамгийн тохиромжтой арга. Зарим хүүхэд дараа нь хэн нас барах бол гэсэн айдаст автдаг. Ярилцах байдлаар тайлбарлаж, айдсаас нь чөлөөлөх хэрэгтэй. Үгүй бол хэрээс хэтэрсэн уй гашуу, ганцаардал, айдас хожим хүүхдэд чинь ямар нэг зүйлээс хамааралтай болох, элдэв төрлийн дондолтод автах үндэс суурь болох вий…!
10. Ямар нэг байдлаар уй гашууд нь төгсгөл тавьж, ирээдүй уруу урагшлахад нь тусла. Хүүхдэд төдийгүй хэн хүнд ямар нэг байдлаар салах ёс гүйцэтгэх хэрэгцээ шаардлага байдаг. Зариманд нь оршуулгын үйл ажиллагаа хангалттай байдаг бол зарим нь өөр байдлаар эцсийн удаа баяртай гэж хэлдэг…
Энэ зөвлөмжийг хэрэгжүүлэх боломж хэнд ч бүү тохиогоосой. Харин хатуу амьдралын нугачаанд тийм шаардлага гарвал энэ зүйлсийг бүү мартаарай.
URL: