Шүлхийг “шоу” болгоод байна уу

ТОМ ХАРДАЛТ: Нилээд хэдэн жилийн өмнө  баруун аймгуудад зуд турхан болж мал олноор үхэж үрэгдсэн, үхсэн малнаасаа хэрхэн яаж салахаа мэдэхгүй байсан малчидад Хятадууд их тус болж үхсэн малыг арьс махтай нь үнэгүй цуг авч баярлуулсан. Тэр үед Хятадууд Монгол мал их олон болоосой,өвөл болгон зуд болж олноороо үхээсэй харин бид, хэмээн шүлсээ урсгаж байсан.

Үүнээс хойш өнтэй өвлүүд дараалан өнгөрч мал их өссөн.Хятадууд хүлээж ядаад Монгол малыг олноор нь үхүүлэх шилдэг технологи болосруулж түүнийгээ хэрэгжүүлээд ч байх шиг. Монголчууд зуданд үхсэн малаа хаядаг,тэгвэл шүлхийгээр үхсэн малаа бас хаяна тэр үед бид зүгээр аван, хоргүйжүүлэх их амар их хялбар байх болно.

Монгол улсын нутагт шүлхий болон гоц халдварт өвчин ойр ойрхон, өргөн цар хүрээтэй гарч байх нь Хятад улсад онц чухал хэрэгтэй. Тэгээд мал өсөж үржээд олон болоод ирэхийн цагт шүлхийтдэг нь бас л сонин.

Хэрвээ Монголчуудын мах түүхий эд арьс үсний нэр хүнд дэлхий нийтэд өсөөд ирвэл шүлхийгээ цацаад тараагаад хядаад өгнө. Энэ бол цэвэр алсыг харсан Хятад ухаан. Амт дашсан хэрээ арван гурав эргэдэг гэдэг Монгол үг юутай үнэн үг вэ?

 Шүлхий өвчин бол цагаан зээрнээс үүсдэг өвчин хэмээн худал цуу тарааж улс орноо ард түмэнээ хуурч болсон болоогүй кино ший хийлгэж үзүүлж харуулахаас эхлэн хил хязгаараа хамгаалья тор саад байгуулы гэсэн санаачилга хүсэлтийг уландаа гишгэж хувийн чанартай шоу хийгээд байгаа ч юм билүү бид мэдэхгүй.

Юутай ч Хятадуудын  явуулж байгаа бактериологийн дайны бэлтгэлийг Монгол хангалттай туршиж байх шиг.


URL:

Сэтгэгдэл бичих