АНУ-аас гарах 48 цагийн хугацаа олгожээ

d7a58d3f27286a1dbigВАШИНГТОН. /ВВС/. Нийслэл Каракас хотоосоо АНУ-ын консулын гурван албан хаагчийг хөөсний хариуд АНУ мөн Венесуэлийн гурван дипломатчийг улсаасаа хөөлөө.

Долоо хоногийн өмнө хөөгдсөн америк албан хаагчдыг хүчирхийлэл үйлдсэн бүлэглэлүүдтэй холбоотой гэж Венесуэл улс буруутгасан юм.
Харин үүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “ор үндэсгүй гүтгэлэг” гэсэн билээ.
Венесуэлд хэдэн долоо хоног үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын үеэр 13 хүн амь үрэгджээ. Гэхдээ тус улсын сөрөг хүчин 15 хүн амь үрэгдсэн гэсэн юм.
АНУ-ын Төрийн департаментын мэдэгдсэнээр, Луис Кажал Авалос, Визтор Мануэль Писани Азпуруа, Маркос Хосе Гарсия Фигуэредо нарыг “итгэж үл болох хүмүүс” гэж үзэн, 48 цагийн дотор АНУ-аас гарахыг тушаажээ.

Г.Доржханд

эх сурвалж:  монцамэ


URL:

Сэтгэгдэл бичих