Татвараас зайлсхийсэн компаниудыг шалгаж эхэлжээ
Ашигт малтмалын компаниудын татвараас зайлсхийсэн ноцтой үйлдлийг хууль хяналтын байгууллага илрүүлжээ. Татвараас зайлсхийж буй компаниудыг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж эхэлжээ. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын хувьцааг ордын байршил, нөөцөөс шалтгаалж 100 мянгаас таван сая хүртэлх ам.доллараар борлуулдаг юм байна. Харин нэр бүхий компаниуд ийм наймаа хийхдээ татвар төлөхөөс зайлсхийж, хоёр өөр үнийн дүн бүхий гэрээ байгуулдаг байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрөл худалдан борлуулсан компани лицензийн хөдөлгөөнөө татварын байгууллагад нотариатаар гэрчлүүлээд татварын албанд бүртгүүлэх ёстой. Гэтэл жинхэнэ буюу их үнийн дүн бүхий гэрээг худалдагч, худалдан авагч тал өөрсдөө авч үлддэг гэнэ. Харин бага үнийн дүнтэй хуурамч гэрээг татварын байгууллагад хүргүүлдэг хэд хэдэн компанийг хууль хяналтын байгууллага тогтоожээ. Тиймээс хуурамч тайлан гаргаж өгч буй компаниудыг хууль хяналтын байгууллагаас цаашид шалгах юм байна.
М .АЗАЙ
URL: