13 НАСТАЙ ХҮҮГИЙН БИЕЭС 3,5 МЕТР ШИМЭГЧ ХОРХОЙ ГАРЧЭЭ
Ядарч сульдсан гэсэн шалтгаанаар эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн 13 настай нэгэн хүүгийн гэдэснээс 3,5 метр урт шимэгч хорхой гарсан гэжХаньяны их сургуулийн эмнэлгийн хүүхдүүдийн тасгийн эмч мэдэгдэв.
Өвчтөн хүүгийн өтгөний шинжилгээгээр шимэгч хорхойтой болох нь илэрсэн тул түүнд туулга эм өгч шимэгч хорхойг гаргаж авахад 3,5 метр болоод дундуураа тасарсан байна. Эмчийн хэлж буйгаар хорхой 3,5 мертээс ч илүү урт байх боломжтой. Манай улсын анагаахын түүхэнд бага насны хүүхдийн биеэс ийм хэмжээний урт шимэгч хорхой гарч байсан удаагүй.
Хүү түүхий загасны суши их иддэг байсан нь халдвар авах гол шалтгаан болон байх магадлалтай гэж тус эмнэлгийн эмч хэлжээ. Түүнчлэн хүмүүс эмчийн зааваргүй шимэгч хорхой зайлуулах эм хэрэглэх нь буруу. Мөн хөлдөөж хадгалаагүй түүхий загасны мах байнга иддэг хүмүүс байнга шинжилгээ хийлгэж болгоомжтой байх хэрэгтэй гэж анхааруулсан байна.
URL: