Турья гэвэл бэлгийн ажлаа идэвхижүүл
Секс нь биеийн тамираар хичээллэхийг орлож, хүний сэтгэл санааны байдлыг сайжруулах нөлөөтэй гормон болох
эндорфин ялгаруулах ач холбогдолтой гэж Их Британийн Ноттингемийн Их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар тогтоогджээ. Энэ судалгаанд бэлгийн идэвхитэй амьдралтай 544 эрчүүд болон эмэгтэйчүүд хамрагдсан ба бэлгийн ажлын хамгийн сайн хэлбэрийг олж тогтоох даалгавар тэдэнд тавигдсан байна. Энэ зорилгоор судалгаанд хамрагдагсад бэлгийн ханамж болон хүсэл эрмэлзлийнхээ талаар асуулганд хариулах ёстой байв.
Секс хийх шалтгаанаар тухайлбал сэрэл хөдлөх, сэтгэлээ илэрхийлэх, өшөө авалт, стрессээ тайлах хүсэл, хамтрагчийн нийгмийн статус, өөртөө итгэх итгэлээ дээшлүүлэх, дур тавихыг хүсэх, илчлэгээ шатаах, шинэ байршил турших, мөн түүнчлэн хайр болон ханийн үүрэг гэж нэрлэсэн байлаа. Судалгаанд оролцогчдийн аль ч хүйсийн ихэнх нь хайр дурлалаар секс хийсэн эсвэл үүргээ ухамсарласан үед хамгийн их ханамж авдаг гэж хариулсан ба харин эмэгтэйчүүдийн хувьд бол өөртөө итгэх итгэлээ сайжруулах эсвэл материаллаг ашиг хонжоо харах гэхээсээ илүү таашаал авахыг тэмүүлсэн бол л хамгийн их ханамж авдаг гэж хариулсан байна.
Харин эрдэмтэд өөрсдийн зүгээс секс бол нэгэн хэвийн амьдралыг өнгөлөг болгоход туслаж, сэтгэл зүйн болоод биеийн ачаалал өгснөөр бие организмыг спортын дасгал хийх үеийнх шиг хүчтэй ажиллахад хүргэдэг гэж үзжээ. Үүнээс үүдээд секс нь илүүдэл айдас хүйдэс болон түрэмгий аашийг уламжлалт эмнээс илүү дарж өгдөг ба учир нь дур тавихын өмнө тархи окситоцин гормон ялгаруулдаг бөгөөд энэ бол мэдрэл тайвшруулдаг үйлчилгээтэй. Өдөр тутам бэлгийн идэвхитэй байх нь илүүдэл жинг бууруулахад тустай гэж олон өөр судалгаагаар тогтоогдсон.
Учир нь бэлгийн ажлын үеэр гүйлтийн зам дээр гүйх, бассейн эсвэл бусад спорт хэрэгсэл дээр дасгал хийхийн адилаар илчлэгийг шатааж өгдөг. Үүнээс гадна секс нь арьс толигор бөгөөд өнгөлөг байхад ихээхэн үүрэгтэй коллаген болон арьсны тууралтыг зогсооход тусалдаг прогестерон бие организмд ялгарах явдлыг идэвхжүүлж, мөн түүнчлэн тархины үйл ажиллагаа болон дархлааг сайжруулдаг. Долоо хоногт гурав болон түүнээс дээш удаа бэлгийн ажил хийдэг эрчүүд түрүү булчирхайн өмөнүүд өртөх магадлал бага байдаг ба ханиад, хатгалгаа зүэрэг бусад өвчинд ч бага өртдөг.
URL: