Сүүлийн жилүүдэд манайд үүрэн холбооны компаниуд үйл ажиллагаагаа явуулдаг дөрвөн компани байдаг. Хамгийн анхныүүрэн холбооны компани болох “Мобиком” компанийн хэрэглэгчдийг бухимдуулах асуудал ихээхэн гарах болсон.
Ялангуяа дуучин уран бүтээлчдийн уран бүтээлээр ашиг олдог асуудал нь Монголын нийтийн дуучин С.Жавхлангийн уур бухимдлыг нилээдгүй бардаг юм. Тэрээр хэлэхдээ МУГЖ С.Жавхлангаас л гэхэд 270 орчим сая төгрөгний ашиг олсон байгааг тэрбээр онцолж байсан. Хамгийн гол нь С.Жавхлангаар дамжуулж энэ их мөнгийг иргэдийн халааснаас гаргуулж олсон гэдэг нь ойлгомжтой юм.
Мөн Н.Норовбанзадын “Уяхан Замбуутивийн наран” дуугаар нь манай ард түмэн андахгүй болсон түүний уран бүтээлээр нь хүртэл ашиг олох хэрэгслээ болгож байгаад нь “Н.Норовбанзад сан”-ынхан ихэд дургүйцэн байгаа болохоор энэхүү асуудлаар зарга мэдүүлж яваа ба цаашид ч арга хэмжээгээ өргөжүүлэн хамрах хүрээгээ тэлэх аж.
Ч.Мөнхбат