Бат-Үүлээ Браво, гэхдээ…

527-13933784941prlbug9sqdp5lm8qkn8akikevЦалингаараа байртай болно гэдэг бол мөрөөдөл. Учир нь бид хэзээнээсээ хурааж, хуримтлуулж сураагүйгээс гадна өдөр тутмын хэрэгцээнд сарын цалингаа чадан ядан хүргэж байна гэх олон хүн байна. Би ч тэдний адил байртай болох гэж байдгаараа л чардайж байна даа.

Төрөөс иргэддээ боломжийн үнэтэй орон сууцыг санал болгох авч хувийн хэвшилд ажилладаг над мэт нь шаардлагад нь үл нийцнэ. Уг нь иргэдийн маш их хүлээлт дунд найман хувийн орон сууцны зээл төслийг хэрэгжүүлсэн боловч урьдчилгаа 30 хувийг бэлнээр төлөх хүн тийм ч олон байсангүй.

Мөн саяхан Буянт-Ухаа хорооллын эхний ээлжийн орон сууц ашиглалтад орж захиалгаа авах болов. Гэтэл журмандаа төрийн албан хаагчид эхний эгнээнд гээд жирийн иргэн намайг “та хойшоо” гэх нь тэр. Өмнө нь ч гэсэн төрийн нэрийг барьж олон залуусын дараалал дайрсан ийм хөтөлбөр хэрэгжсэн. Яг үнэндээ төр иргэдээ ялгаварлаж байгааг нуух юун.

Тэгвэл хотын захиргаанаас урьдчилгаа 30 хувийг төлөх боломж багатай хүмүүст зориулсан нэгэн төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Төслийг хэрэгжүүлэхийн тулд Нийслэлийн орон сууцны корпораци гэх байгууллагыг байгуулна. Орон сууцны зах зээлд хоёр нийлүүлэгч байна. Нэг нь хувийн хэвшил.

Нөгөө нь Төрийн орон сууцны корпораци байх аж. Тус корпораци өнгөрсөн жилээс орон сууц барьж нийлүүлж эхэлсэн. Мэдээж, хувийн хэвшлийнхний барьсан орон сууцны ам.метр нь хамгийн хямддаа 1.5-1.7 сая төгрөг. ТОСК-ийнх нэг сая 280 мянган төгрөг.

Тэд иргэдээс 30 хувийн урьдчилгаа төлбөр нэхэж байгаа. Иргэдэд бэлэн хуримтлал байхгүй учир энэ нь бэрхшээл болж байна. Моргейжийн зээлд хамрагдлаа гэхэд найман хувийн хүү нэхнэ. Тэгэхээр нийслэл орон сууцны гуравдагч нийлүүлэгч болохоор ажиллаж эхэлж байна.

Цалингийн орлоготой хуримтлалгүй иргэддээ орон сууц барьж өгөх зорилготой. Ингэхийн тулд мэдээж, Нийслэлийн орон сууцны корпораци байгуулна. Нийслэлд байгаа орон сууц барих сул газруудыг энэ корпорацийн эзэмшилд өгнө.

Нийслэлийн орон сууцны дэмжих сан ч байгуулсан. Уг газар дээр барилга барих ажлыг эхлүүлэхийн тулд эхний ээлжинд 15 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төрөөс гаргахаар болж төсвөөр батлуулжээ.

Харин барилгаа цааш нь үргэлжлүүлэн барихын тулд иргэдтэй хамтран ажиллана. Цалинтай, орлоготой ч урьдчилгаа төлбөргүй иргэд Нийслэлийн орон сууцыг дэмжих санд таван жилийн турш cap тутам мөнгө төлнө. Өөрөөр хэлбэл урьдчилгаанд өгөх мөнгөө cap тутам. өгч байшингаа бариулж дуусгана гэсэн үг.

Хэрэв та cap бүр 180 мянган төгрөгийг Нийслэлийн орон сууцыг дэмжих санд өгвөл таван жилийн дараа 29 ам.метр нэг өрөө орон сууцны ордер өгнө. Хэрэв cap бүр 200 мянган төгрөг төлбөл таван жилийн дараа 49 ам.метр хоёр өрөө байрны ордер авна. Өөрөөр хэлбэл, та нэг, хоёр өрөө орон сууцанд орно гэсэн үг.

Үлдсэн төлбөрийг орон сууцанд орсны дараа cap бүр vргэлжлvvлж төлөөд 10 жилийн хугацаанд дуусгана. Тэгсний эцэст үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авна. Төлбөрөө төлж дууссан бол тухайн орон сууц таны өмч болно.

Тэрнээс өмнө орон сууц нийслэлийн орон сууцны корпорацийн өмч байна. Нийслэл ингэж байртай болохыг хүссэн иргэдээс 30 хувийн урьдчилгаа нэхэхгүй. Урьдчилгаа мөнгөө таван жилийн хугацаанд цувуулж авъя гэж байгаа юм. Хүү авахгүй. Үүнийг зөвшөөрвөл иргэд Нийслэлийн орон сууцны корпорацитай худалдан авах гэрээ байгуулна.

Үүнийг зохицуулах журмаа хэлэлцэж байгаа. Энд анхаарах зүйлс байна. Тухайлбал, хямд үнэтэй орон сууц гээд чанар дээр хяналтаа сулруулж болохгүй. Бас хадгаламж зээлийн хоршооны хохирогчид шиг хулхидах вий, Баялаг бүтээж байгаа хувийн хэвшлийнхнийг хөтөлбөрийн гадна үлдээв. За тэгээд энэ хөтөлбөр үнэхээр сайн хэрэгжвэл ирэх сонгуулийн чинь ялалт л гэсэн үг. Тэгэхээр Бат-Үүл ээ браво.

П.Дөлгөөн

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих