Атираа,үрчлээ үүсэхээс хэрхэн сэргийлэх вэ?
Нүүрний арьсанд атираа үрчлээ амархан үүсэх явдал дараах хэдэн шалтгаанаас болдог.
1.Гоо заслын зориулалттай оо,энгэсэг, маск,уусмал,лосьон,крем,үнэртэн,ариутгагч бодисуудыг арьсныхаа хэлбэрт зориулан хэрэглээгүйгээс болно.
2.Ямар нэгэн хамгаалалт,сүүдрэвч,нүдний шил,амны хаалт,хамгаалах тос,оо энгэсэггүйгээр биеийн ил хэсгийг нар,салхи,халуун хүйтэнд удаан хугацаагаар байнга байлгах
3.Амны хөндийн эрүүл ахуйг зөв сахиж заншаагүйгээс шүд эрт унаж зажлах үйл ажиллагаанд өөрчлөлт орсноос
4.Зөөлрүүлээгүй халуун усаар байнга нүүрээ савандаж угаах
5.Хэвтрийн дэглэм зөв баримтлаагүйгээс
6.Хорт зуршлууд,духаа байнга үйрчийлгэх,хөмсөг зангидах,нүдээ онийлгох,амандаа тамхи гаанс зуух гэх мэт
Хөгшрөлт байгалийн жам ёсны үзэгдэл боловч атираа үрчлээ зарим хүмүүст хожуу илэрдэг. Гоо зүйг судлаач эмч нар өтлөлтийн мэдэгдэхүйц өөрчлөлт гарсны дараа бус,харин залуу наснаасаа эхлэн ажил амралтаа зөв зохицуулан цагийн хуваарийг мөрдөн хоолны дэглэм баримтлан биеийн тамир спортоор тогтмол хичээллэж,нар салхи,эрүүл агаарт зугаалж,биеэ арчлан тордож эхлэх нь зүйтэй гэж үздэг.
Арьсыг өглөөд угааж цэвэрлэхээс 10-15 минутын өмнө тэжээлийн тос,ургамлын тос,цөцгийн сүмс,майонезийн аль нэгийг маш нимгэн түрхээд буцалсан ус,баахуутай цайгаар угаах эсвэл хамба шарилж хандлан хүйтнээр хэрэглэж угаасны дараа мөсөөр үрж зөөлрүүлэгч тос бага зэрэг түрхэхээс гадна нүүр цэвэрлэгчийг хөвөнд шингээгээд арьсны шугам дагуу дугуй хөдөлгөөнөөр хөнгөн арчиж цэвэрлэнэ.
Оройд цэвэрлэсний дараа мөн жимс,жимсгэнэ,ногооны шүүсийг хүзүүний атираа,үрчлээ тогтсон хэсэгт хурууныхаа өндгөөр хумсаа хүргэхгүйгээр арьсны эдийн гүнрүү зөөлөн эрчимтэй дарахад тэр орчмын цусны эргэлт сайжирч атираа үрчлээ багасна.
URL: