Их хэмжээний согтууруулах ундаа хил нэвтрүүлэхийг завдав

527-13933182500a075c3d28d64c0abigЦагааннуурын АЗШНБ-ын хилчин шалгагч, дэд ахлагч Ш.Бейсжан хоёрдугаар сарын 10-ны өдөр орох чиглэлд ТХШМ-нд үүрэг гүйцэтгэх хугацаандаа 41-68 БӨТ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслээс 20 ширхэг буюу 20 литр согтууруулах ундаа илрүүлжээ.

Мөн хилчин, шалгагч дэслэгч Н.Нурлан энэ сарын 11-ний өдөр орох чиглэлд тээврийн хэрэгсэл шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байхдаа М264 КТМ улсын дугаартай Ниссан Примера маркийн суудлын тээврийн хэрэгслээс нийт долоон төрлийн 131 литр согтууруулах ундааг илрүүлэн холбогдох байгууллагад нотломжоор хүлээлгэн өгсөн байна.

Ахлах дэслэгч Я.Одонтуяа

Эх сурвалж: “Эх орны манаа” сонин


URL:

Сэтгэгдэл бичих