Швед улсаас мэдээлж байна. Эзэн хааны зуны ордон

Энэ удаагийн сурвалжлагаараа Шведийн эзэн хааны гэр бүлийн зуны өргөөний талаарх товч мэдээллийг бэлтгэлээ.

Drottningholm palace нь Шведийн эзэн хааны гэр бүлийн хувийн эзэмшилийн ордоны нэг билээ. Энэ өргөө нь Ловэн хэмээх арлын Drottningholm хотод байрладаг. Анх 16-р зууны сүүлээс баригдаж эхэлсэн байна. 18-р зуунд Шведийн хааны гэр бүлийнхний урт хугацаагаар амьдрах дуртай эдлэн байжээ. Харин өнөө цагт  энэ нь гадна дотны жуулчдын хамгийн ихээр үзэж сонирхох дуртай үзэсгэлэнт газрын нэг болжээ.

Харин өнөөгийн хааны гэр бүлийнхэн 1981 оноос Drottningholm-д байнгын амьдрах хэлбэрээр ашиглаж байгаа бөгөөд тэр цагаас эхлэн Стокгольмийн хааны ордоны адил энэ газрыг армийн хамгаалалтанд авчээ.

Ордон болон ойр орчмын газар нутагт сүүлийн 400 жилийн туршид олон удаагийн өөрчлөлт засвар сэргээлтийн ажлыг хийсээр иржээ. Тэр бүх өргөө цэцэрлэгт хүрээлэнгийн нэмэлт ажил, тохижилтууд 2002 он гэхэд үндсэндээ дуусан гэж үздэг байна.

Төрөл: соёлын өв
шалгуур: IV зэрэг
Бүс нутаг: Европ
Бүртгэсэн он: 1991 (НҮБ 15-р чуулган)

Улс: Швед. Drottningholm
Солбицол: 59 ° 19’18 “N 017 ° 53’10″ E: 59 ° 19’18 “N 017 ° 53’10″
Барилгын эхэлсэн хугацаа: 16-р зуунаас
Шагнал: UNESCO World Heritage

Стокгольм. 2014.02.23 Р. Алдар

Р.Слава

www.fact.mn

204 206 218 220 223 224 226

275 284 292 293 297 456px-Location_map_Sweden_Stockholm_County Suecia_1-077_;_Drottningholms_slott_+¦st_1692

227 234 239 240 241 245 253


URL:

Сэтгэгдэл бичих