Монголд Хятад иргэдийг импортолдог уу?

хужаа2 Манай улсын нийт импортын дийлэнх хувийг манай урд хөрш Хятад улсаас оруулж ирдэг. Хүнсний бүтээгдэхүүний ихэнх

хувийг мөн өмсөж зүүх зүйлсийн 90орчим хувийг дангаараа Хятад улс хариуцдаг нь үнэн. Басхүү ажлын уялдаа холбоо нэрийдлээр ажиллах хүч барилгын салбарт сүүлийн жилүүдэд маш эрчимтэй оролцож байгаа бөгөөд энэ байдал нь манай улсын гадаад бодлого, аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж байгаа вэ? Энэ асуултыг Хятадаас орж ирж байгаа ажиллах хүч буюу хятад ажилчид мөн ажилах хүчээ татаж байгаа барилгын байгууллагууд манай улсын хууль тогтоомжийг үл хайхарч байгаа асуудал өнөөдөр манай улсын аюулгүй байдалд нөлөөлж болохоор байна.

Тухайлбал Хятад ажилчид манай улсад аялалын виз даруулан орж ирдэг ч хугацаа хэтрүүлэн ажилладаг ба Монгол улсын газар дэвсгэр дээр танхайран иргэдийг доромжлодог байдаг нь нууц биш. Тэдний энэ увайгүй занг өөгшүүлэн өөрийн эх орныхоо иргэдийг үл ойшоосон эрх мэдэлтнүүд мөн барилгын компанийн захиралууд зөвхөн мөнгө л олж байвал гэсэн өрөөсгөл хандалгаар хандаж байгаа зүйлүүдийг тоочоод байвал барагдахгүй биз ээ.

Цагдаагийн газраас хийсэн шалгалтаар нуугдаж хоцрох албадан гаргах үеэр эдгээр Хятад иргэдийн биеэр зэвсгийн чанартай хэрэгслүүд гарч ирсэн явдал нь үүний тодорхой гэрч болно. Ийнхүү албаныхан албадан гаргасан ч хууль бусаар оршин суудаг мөн бүхэл бүтэн Хятад улсын иргэдийг импортолдог сүлжээ үүссэн гэхэд хилсдэхгүй биз ээ. Хөдөлмөрийн хэлтсийн ажилтнууд барилгын компанийнхантай хамтран хөдөлмөрийн хэлтсийн хуулийн дотоодын ажилчдын болоод Хятад ажилчдын тоог худлаа мэдээлдэг, бичиг баримт хуурамчаар үйлддэг гэх мэтээр олон арван алдаа тутагдал гаргаж байгааг холбогдох газрын шалгалтаар тогтоосон гэх мэдээлэл байгаа.Эдгээр компаниудын дарга удирдах ажилтнуудыг холбогдох хууль тогтоомжийн дагуу цагдаагийн ерөнхийгазар шалгуулахаар өгсөн хэмээн мэдэгсэн.

Ингэхээр Монгол улс Хятад улсын зах зээл дээрх хүнсний бүтээгдэхүүн. хувцас хунараас гадна Хятад иргэдийг хүртэл эх орон луугаа импортлоод байна уу даа гэсэн хардлага төрөх ард иргэдийн хардлага, нийгмийн асуудлууд ундран гарсаар байна.

 

 

 

Ч.Мөнхбат


URL:

Сэтгэгдэл бичих