Дэлхий 3-р дайны өмнө байна уу
Тавин жил, зуун жилийн өмнө колони гэж нэрлэдэг байсан орнуудийг өнөөдөр бол Хөгжиж байгаа улсууд гэж нэрлэж болно. Тэр үеийн байдал яг ижил байсан. Хүмүүст одоо үнэн үгээр шударгаар хэлэх хэрэгтэй.
Зөв биш хуваарьлалт дэлхий дээр тогтжээ. Баруун хөгжиж байгаа улсуудаас нөөцийг нь бүрэн сорж, сэхэх боломж тэдэнд олгохгүй байна.
Өрнөд хоёр арга хэрэглэж байна. “Ардчилал” гэсэн худал үзэл суртал. Нөгөөх нь эдийн засгийн арга. Өнөөдөр бол шууд ил булаах биш нарийн санхүүгийн даяарчлалаар, цаасан долларыг ашиглан нуугдмал дээрэм хийж байна. Хятад үгүй гэж хэлэн, үйлдлээ хийж эхэлжээ.
Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа өрсөлдөөний хоёр тал гэвэл Америк Хятад болсон. Урд хөршийн эдийн засаг 1913 оны дүнгээр 9,2 триллион доллар буюу Герман, Англи, Франц улсуудых нийлсэнээс ч их болсон. Америкийн түнш Япон улс бодитоор өсөж байгаа Дундад улсын цэрэг зэвсгийн хүчинд ихээр санаа зовж байна. Ерөнхий сайд Синдзо Абэ “Хятад Япон хоёрын хүйтэрч байгаа харилцаа, дэлхийн нэгдүгээр дайны өмнөх Англи Герман улсуудын байдлыг санагдуулж байна…” гэж мэдэгдсэн нь нэгийг хэлсэн.
Хятад цэрэг армийн хувьд Америк улсыг гүйцэхэд ойрхон болсон. Хариуд нь Америк өөрийн нөлөөллөө Зүүн хойт азийн бүсэд бүхэлд нь өсөн нэмэгдүүлэхийг оролдсоор. Америк Хятадын нэмэгдэж байгаа нөлөөллийг багасгахын тулд хийж байгаа нэг алхам бол алдагдалтай байсан үйлдвэрлэлээ хятад руу нүүлгэж хямд ажиллах хүч ашиглаж байсныгаа зогсоож. Үйлдвэрлэлээ буцааж өөрийн орон луу нүүлгэж эхэлж байна. Сүүлийн жилүүдэд хийж байгаа Америкийн Эрчим хүчний хувьсгал буюу шинэ технологоор Занарын хийг олборлож цахилгааныг маш хямд үйлдвэрлэж чадсан нь үндэстний үйлдвэрлэлээ сэргээж Хятадтай өрсөлдөх боломжийг олгосон юм.
Ерөнхийдөө дэлхийн нөхцөл байдал 1914 оны үе шиг бүрэлдээд байна. Гэхдээ тухайн цагаас нэг чухал зүйлээр ялгаатай. Өнөөдөр гол тоглогчид цөмийн зэвсэг хэдийнээ эзэмшдэг болжээ. Тэхээр зөрчөлдөөн гарвал дэлхий даяар ямар аюул дагуулах нь ойлгомжтой. Дайн ил эхлээгүй боловч хэдийнээ ашиг сонирлын тоглолтын “цохилтууд” эхэлсэн.
Барууны улсуудын асуудал бол өнгөрсөн жилүүдэд хуримтлагдаад байгаа гадаад өр нь болоод байна. Зээл өр хэзээ ч төлөгдөхгүйгээр их болсон ийм байдал анх удаагийнх биш юм.
Дэлхийн түүхэнд ийм нөхцөл хоёр дахин тохиож байсан. Анх 1910-1913 онд. Дараа нь 1933-1939. Та бүхэнд энэ онууд нэг зүйл сануулахгүй байна уу. Тийм… Энэ бол дэлхийн 1-р болон 2-р дайны өмнөхөн гэсэн үг.
Тэд өртэй ч гэсэн хангалуун сайхан амьдрахыг нь донорууд болох ядуу буурай нөөц ихтэй орнууд хангаж байдаг. Тийм болхоор энэ улсуудыг үргэлжийн буурай байлгах зорилго тэдэнд бий. Хөгжингүй байгаа улсыг хүчгүйдүүлэх нэг арга бол төлбөрийн чадварыг байхгүй болгох, мөнгөн тэмдэгтийг нь үнэгүйдүүлэх буюу энгийнээр зах зээлээс мөнгийг нь их хэмжээгэр гадагш татах юм. Тэрнийгээ ч өрнөд сайн хийж байна.
Ер нь хөгжиж байгаа улсууд дээр явуулж байгаа бодлого бол энгийн. Энэ нь тэнд мөнгөн хуримтлалыг аль болох үүсгэхгүйгээр урсгалыг нь гадагш буюу америк луу чиглүүлэн өөрсдийн валютийн ханшийг барих. Иймээс ч сүүлийн 20 жил хятадын нийлүүлж байгаа хямд бүтээгдхүүн Америк болон Европын инфляцийг тогтоосоор ирсэн.
Өнөөдөр Шинэ колончлолын бодлого бол хөгжсөн улс буурай байгаа улсаасаа татвар авахдаа урдных шигээ кофе, бүтээгдхүүн, ургацаар биш болж. Харин капитал буюу мөнгөн хуримтлалыг булаан авах болсон.
Яг энэ байдал шинэ хямрал үүсгэж, бүүр цаашилбал Дэлхийн дайн гаргаж болзошгүй болоод байна.
Ч.Өрлөг
URL: