Нийслэлийн төрийн албан хаагчид хөрөнгө, орлогоо 100 хувь мэдүүлжээ

c7a0e724924fceebd78606a77c4c95f2_LАвлигын эсрэг хуульд зааснаар Төрийн албан хаагчид жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хө­рөнгө, орлогоо мэдүүлдэг.

Үүний дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн 9 дүүрэг, Засаг даргын хэрэгжүүлэгч 31 агентлаг, Нийслэлийн өмчит үйлдвэрийн болон төсөвт байгууллагуудын удирдах албан тушаалтнууд 100 хувь хуулийн хугацаанд хөрөнгө, орлогоо мэдүүлжээ. Нийт 2702 албан хаагч мэдүүлгээ цахим болон цаасаар гаргаж өгсөн байна.

Б.Заяа


URL:

Сэтгэгдэл бичих