TPP-гийн хэлэлцээр нийтлэг ойлголтод хүрч чадаагүй байна

tppСингапурт болж буй “Номхон далайг дамнасан эдийн засгийн стратегийн түншлэлийн хэлэлцээр” буюу TPP-гийн сайд нарын хуралдаан 25-д сүүлийн өдрөө хуралдана. Талууд зарчмын хэлэлцээр байгуулахыг хүсэж байгаа хэдий ч нийтлэг олголтод хүрэх найдвар тийм ч өөдрөг биш байна.

24-д буюу хурлын гуравдахь өдөр, хуралд оролцогч 12 орны сайд нар болон төлөөлөгчид гаалийн татвар, оюуны өмч болон байгаль хамгаалал зэрэг асуудлыг авч хэлэлцжээ. Японы хэвлэлүүдээр мэдээлснээр, Японы эдийн засгийг сэргээн хөгжүүлэх асуудал эрхэлсэн сайд Акира Амари мөн өдрийн хурал эхлэхээс өмнө мэдэгдэхдээ, гаалийн татварыг хөнгөвчлөх зэрэг зах зээлийн зарчим, мөн оюуны өмчийн эрхийг хамгаалах асуудал бол шийдвэрлэхэд хамгийн төвөгтэй, мөн хамгийн чухал асуудал юм. Талууд асар их хүчин зүтгэлээр гаргасан төслөө сайжруулах хэрэгтэй гэжээ.

TPP-гийн орнууд дунд хамгийн том эдийн засгууд болох Америк, Япон нийтлэг ойлголтод хүрэх нь эцсийн шийдвэрт маш их нөлөөлөх юм. Гэвч талуудад дотоодоос нь асар их дарамт үзүүлж байна. TPP-гийн хэлэлцээрийг урагшлуулах гол хүчин болох Америк дотоодын худалдааг хөгжүүлэх эрх олголтын хязгаарлалттай тулгарч байна. Түүнээс гадна 22-нд Америкийн хөдөө аж ахуйн нэгдлээс мэдэгдэл гаргахдаа, хэрэв Японы гаалийн татварын шаардлагыг зөвшөөрөх юм бол чөлөөт худалдааны хэлэлцээрийн түүхэнд байгаагүй тохиолдол болж, бусад орнууд ч мөн хөдөө аж ахуйн бус бүтээгдэхүүний гаалийн татварын талаар шаардлага гаргаж, улмаар TPP-гийн чөлөөт байдлыг бууруулах болно гэж үзсэн юм. Харин Японы Дээд Доод хоёр танхимын Хөдөө аж ахуй, ой, усны үйлдвэрлэлийн зөвлөлөөс хөдөө аж ахуйн 5 төрлийн бүтээгдэхүүний тухай гаалийн татварын тогтоолыг баримтлахыг засгийн газраасаа шаарджээ.

\Хуар\ CHINA RADIO


URL:

Сэтгэгдэл бичих