Гэрэл зургийн аппарат байршуулан ирвэсийн судалгаа хийжээ
Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаа, Шинжлэх Ухаан Биологийн хүрээлэн, Монголын Ирвэс төвтэй хамтран Түргэн уулын дархан цаазат газар, Цагаан шувуут уулын дархан цаазат газарт ирвэсийн судалгаа хийжээ.
Судалгаа нь автомат гэрэл зургийн аппаратаар хийгдсэнээрээ бусад судалгаанаас онцлогтой болов. Автомат гэрэл зургийн аппаратуудыг амьтны гол байршил нутагт 10 ширхэгийг байрлуулсан аж. Уг аппарат нь амьтны хөдөлгөөнийг мэдэрч зургийг нь авдаг бөгөөд Шинжлэх Ухаан Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн, Монголын Ирвэс төвийн дарга Б.Мөнхцог, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргааны судалгаа хариуцсан мэргэжилтэн Н.Лхамсүрэн нар газар дээр нь очиж байрлуулан, хуучин тавьсан аппаратанд авагдсан зургийг авч иржээ.
Судалгааг энэ онд гурав дахь жилдээ хийж байгаа бөгөөд дэлхийн олон орон автомат гэрэл зургийн аргаар амьтаныг судалж өвөл зуны байршил, идэш тэжээл, үржил хөгжлийг судлахад чухал ач холбогдлоо өгч байгаа юм.
/Зургийн тайлбар: 2013 оны -р сарын 26-30-ны хооронд шөнө авсан зураг/
Н.Туяа
МОНЦАМЭ
URL: