Цөмийн технологийн аргаар Монголдоо хавдрын эсийг оношилно

f5b9550c27631ac5a9176454f5ae49c4_LЦөмийн технологийн аргаар хавдрыг эсийн түвшинд оношлох илүү дэвшилтэт технологи өнөөдрөөс манай улсад нэвтэрлээ.

Шинэчлэлийн Засгийн газрын “Эрүүл чийрэг монгол хүн” мөрийн хөтөлбөрийн хүрээнд Олон улсын атомын энергийн агентлаг, Цөмийн энергийн газар, Улсын нэгдүгээр төв эмнэлэг хамтран шинэ технологийг Цөмийн онош зүйн тасагт нэвтрүүлж байна. ОУАЭА-ийн Техник хамтын ажиллагааны төсөлд тус агентлагийн Техникийн хамтын ажиллагаа, Ерөнхий сайдын багцаас санхүүжилтийг хийж, хоёр толгойт SPECT/CT-цөмийн оношилгооны аппарат авчээ. Уг аппаратын албан ёсны нээлт өнөөдөр болж, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Радиологийн салбар зөвлөлийн дарга О.Энхбаяр, Улсын нэгдүгээр эмнэлэгийн дарга Д.Бямбадорж, Цөмийн онош зүйн тасгийг үүсгэн байгуулагч зөвлөх эмч Д.Онхуудай , Хавдар судлалын үндэсний төвийн төлөөлөгч зэрэг албаны хүмүүс оролцож тууз хайчиллаа.

Цөмийн технологийн энхийг хэрэглээний нэг хэсэг болсон энэхүү аппаратыг ашиглах болсноор эрхтэн системийн эмгэгийн үйл ажиллагаа болон голомтот эмгэгүүдийг нэгэн зэрэг оношлох боломжтой болж, оношилгооны төрөл нэмэгдэж, чанар 2-3 дахин сайжрах аж.

Б.Туул


URL:

Сэтгэгдэл бичих