Харгис эрийн гарт амиа алдсан бүсгүйн үхлийн шалтгаан нь архины гүн хорлого гэв

5e9f36b3537d95bebig

Шинэ оны өмнөхөн 21-хэн настай бүсгүйг араатнаас дор авиртай найз залуу нь зэрлэгээр зодож хөнөөсөн хэрэг гарсан. Уг хэрэгт  Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй.
Талийгаачийн үхлийн  шалтгааныг тогтоосон шинжээч  эмчийн  эхний  дүгнэлт ар гэрийнхэнийг нь болон олон нийтийг үнэхээр цочроосон.
Учир нь шинжээч эмчийн дүгнэлтээр хохирогч Ц-г үхэлд хүргэсэн шалтгаан нь харгис эрийн зодуур биш гэсэн дүгнэлт гарсан билээ.
Ингээд талийгаачийн ар гэрийнхэний хүсэлтийн дагуу дахин комисс томилж задлан хийсэн.
Ингэхэд  мөн л өмнөх шинжилгээний хариуг баталсан дүгнэлт гарсан юм. Талийгаачийн ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмч нарыг АТГ-т өгч шалгуулахаа мэдэгдэн, дахин задлан хийлгэх хүсэлтээ гаргасан юм.
Энэ удаа задлан хийх долоо хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн багт Шүүх эмнэлгээс нэг л эмч оролцож бусад нь гаднаас томилогдсон байна.
Аль эрт хөдөөлүүлчихсэн байсан шарилыг авч ирэн задлан хийсэн шинжээчдийн багийн дүгнэлт өнөөдөр эцсийн байдлаар гарчээ.
Чухам ямар дүгнэлт гарах нь нийгмийн хүлээлт байсан гэж ойлгож болно. Уг дүгнэлтээс харахад  хохирогчдын өмгөөлөгчийн хэлээд байсан шиг талийгаач их хэмжээний дотуур цус алдаагүй, элэг нь няцарч бяцарсан зүйл байхгүй аж. Нэг ёсондоо өмнөх шинжээч нарын дүгнэлтийг бататгасан хариу гарчээ. Харин нэг зүйл нэмэгдсэн нь талийгаачийг архины гүн хордлоготой гэсэн дүгнэлт гарсан байв.
21 хэн настай эмэгтэй хорлогонд ортолоо архи ууж,  тэр нь үхэлд хүргэх шалтгааны нэг хэсэг болжээ гэхээр хүн болгонд итгэлгүй сонсогдох нь мэдээж.
Гэвч энэ нь мөрдөн байцаалтын явцад ч тогтоогдоод байгаа аж. Эд мөрийн баримтаар талийгаачийн амьдарч байсан гэрээс архи, виски зэргийг хураан авчээ. Мөн талийгаачтай ойр дотно байсан хүмүүсийн мэдүүлгээр талийгаач байнга уудаг байсан гэнэ.
Магадгүй хартай, харгис найз залуугийнхаа хэрцгий авирыг үл тэвчсэндээ хөөрхий бүсгүй сархадтай нөхөрлөсөн ч байж болох.
Ямартай ч энэ хэргийн эцсийн шийдвэрийг шүүх гаргана. Харин Г.Алтанхүү гэгч шүүх хурал болтол батлан даалтад гарах хүсэлтээ удаа дараа тавьсан ч түүнийг цагдан хорьсон хэвээр байгаа юм.

URL:

Сэтгэгдэл бичих