МАХН-ын нэртэй холбоотой маргааныг хэлэлцэнэ
Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт “Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний …нэр,…-г дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно ” хэмээн заасан нь МАХН-ын түр штабынханд нэрийг нь олгохгүй байх үндэслэл болоод байгаа.
Тэгвэл Улсын Дээд шүүхээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргасны дагуу Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт “Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний …нэр,…-г дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно.” хэмээн заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсгийн “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй.” гэсэн заалтыг зөрчсөн эсэх асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байгаа юм.
Тэрчлэн Үндсэн хуулийн цэц энэ сарын 15-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа дээрх маргааныг хянан хэлэлцэх юм байна.
Э.Болор
URL: