”Гангар Инвест” дахиад хүний аминд хүрлээ

gangarkkkБарилгажилт, оронсууцжуулах хөтөлбөрийн хүрээнд гэр хороолол тэгтлээ цөөрч, хот утаанаасаа салаагүй ч энэ ажлын хүрээнд хүний амь эрсдэх нь ихсэв. Товчхондоо ажил гүйцэтгэгчдийн хууль бус ажиллагаа, эмх замбараагүй байдлаас үүдэж байгааг дурдах нь илүүц хэрэг биз ээ. Нөгөө талаар шил даран гарах эл хэргүүдийг ч дурдаад яахав. Хамгийн сүүлийн жишээ дурдахад, нийслэлийн Хан-уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр, насанд хүрээгүйчүүдийн хорих 411-р ангийн зүүн талд барилгын суурь ухсан нүхэнд машин унаж, хоёр хүн амиа алдан тав нь хүнд гэмтсэн байна. Осол өнгөрсөн Баасан гаригийн 18:00 цагт гасан бөгөөд амиа алдсан хоёр хүн нь эх охин хоёр байжээ. Гэмтсэн хүмүүс ГГСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Хэргийн тухайд хохирогчийн ах мэдүүлэхдээ “Манай дүү нар машинд сууж явсан. Тэднээс хоёр нь амиа алдаж, тав нь сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа. Осол болсон тухай 18:07 минутанд сонсоод хэргийн газарт шууд очсон. ОБЕГ нүхнээс машиныг гаргах гэж оролдож байсан боловч, кран байхгүй тул би өөрөө хувиараа гаргасан.

Тухайн үед би шокийн байдалтай байсан учраас болсон явдлыг нэг бүрчлэн санахгүй байна. Ямартаа ч тэр хавийн оршин суугчид “Гангар инвест”-ийн барилга гэж хэлсэн. Бас урьд өмнө нь тэр нүхэнд машин унасан гэж байсан” гэсэн юм. Дашрамд дурдахад өмнө нь тус компаний баригдаж буй барилга дээрээс туслах ажилтан нь унаж нас барсан хэрэг гарч байсан. Мөн 2012 онд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Гангар инвест” ХХК-ийн барьж байгаа барилга дээрээс хоёр хүн унасан байсан. “Гангар инвест” ХХК-ийн дөрөвдүгээр блокийн гадна талын басадны тулькэн дээр 36 настай эрэгтэй Б , 25 настай эрэгтэй М нар ажиллаж байжээ. Гэтэл 12 давхарт тулькны тороос тасарсаны улмаас М унаж нас барсан байна. Харин Б гэмтэж, ГССҮТ-ийн сэргээн амьдруулах тасагт хүргэгдэж байсан. Энэ мэт дурдаад байвал тус компанийнхан хүний амийг авч одсон нь цөөнгүй.

Г.Чимэг     unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих