Г.Баярсайхан хуурамч тамга ашиглан МАХН-ыг татан буулгана хэмээн ярьжээ

934ad10cf8ec46a2original
Г.Баярсайхан, Б.Цэрэндорж, М.Ганзориг нар  МАХН-ыг татан буулгах шаардлагатай хэмээн үзэж удаа дараа хэвлэлийн хурал хийсэн.
Тэгвэл өнөөдөр МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн, Ёс зүйн хорооны дарга Г.Давааням нар хэвлэлийнхэнд хандаж энэ талаар албан ёсны тайлбар хийлээ.  Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт МАХН-ны төв байранд болсон гишүүнчлэл сэргээх үйл ажиллагааг “хуурамч” болж өнгөрсөн хэмээн хэвлэлээр бичигдсэн.
МАХН-ынхны яриад байгаа шиг нэр нөлөө бүхий хүмүүс намын батлахыг гардаж аваагүй  хэмээн үзсэн бөгөөд үүнд нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн  хариулт өглөө. Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн гишүүнчлэл сэргээх, шинээр гишүүн элсүүлэх үйл ажиллагааны талаар олон яриа гарч байна.
Манай намд гишүүнээр элссэн, гишүүнчлэлээ сэргээсэн хүмүүст олон дарамт шахалт гарч ирсэн. МУГТ С.Батцэцэгийг хүчээр элсүүлсэн, элсүүлсэн нь худлаа гэх яриа гарсан. Миний гарт түүний гарын үсэг бүхий анкет байна. Бид тэдгээр нэр бүхий хүмүүсийн нэрийг нууцалж байсан нь ийм зүйл болохоос урьдчилан сэргийлж байсан юм. С.Батцэцэг болон бусад тамирчдыг батлахаа гардаж авсаны дараа Монголын чөлөт бөхийн удирдах зөвлөлийн хурал болсон байсан. Ингээд С.Батцэцэгийг МАХН-д орсон гэж мэдээд Д.Дагвадорж Шадар сайд Д.Тэрбишдагва руу утасдаж дарамталсан. С.Батцэцэгийг мэдэгдэл хийж байгаа нь үүнтэй холбоотой. Мэдээж ийм дарамт ирж байгаа учир тэр хүүхэд айна шүү дээ. Бид баримтгүйгээр ингэж ярихгүй” хэмээн ярьсан юм.

Хэвлэлийн хурлын үеэр МАХН-ыг татан буулгахаар шүүхэд хандаад байгаа Г.Баярсайхан нарын хүмүүсийн талаар МАХН-ын Ёс зүйн хорооны дарга Г.Давааням тайлбар хийсэн юм. Түүний хэлж байгаагаар Г.Баярсайхан нь 2011 оны 3 сараас МАХН-д зүтгэж эхэлсэн бөгөөд 2012 онд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллахад нь туслалцаа үзүүлсэн байна. Гэтэл хотын дарга Э.Бат-Үүл Г.Баярсайхантай хамтран ажиллахаас татгалзаж байгаагаа удаа дараа мэдэгдсэн учир ажлаас нь чөлөөлжээ. Гэтэл Г.Баярсайхан нь үүнд Шадар сайд Д.Тэрбишдагвыг буруутган, өөрийг нь хамгаалангүй хэмээн тэрсэлдэж эхэлсэн байна. Одоо түүний бариад явж байгаа МАХН-ын гишүүд дэмжигчдийн холбоо“ гээд байгаа байгууллага нь хуучин МАХН гэсэн нэрийг МАН болгон өөрчилөхөд татан буугдсан байгууллага аж.

Гэтэл Г.Баярсайхан нь МАХН-ын лого бүхий албан бичиг барьж яваа бөгөөд тамга нь мөн л МАХН, МАН болон өөрчилөхөд хураагдсан тамга юм байна. Тэгэхээр хуурамч тамга бүхий албан бичиг бариад МАХН-ыг татан буулгана хэмээн ярьж яваа ажээ. Энэ талаар Ёс зүйн хорооны дарга Г.Давааням “Г.Баярсайханы бариад яваа тэр бичгийнх нь тамга нь хураагдсан хуурамч. Хураагдсан тамгыг хуурамчаар ашиглаж хууль зөрчиж байгаа юм. Бид энэ талаар хууль хяналтын байгууллагад хандсан байгаа. Тэр тэр Б.Цэрэндорж гээд байгаа хүн нь нэгэн үе Н.Энхбаярын төлөө үхсэн ч чадна гээд өлсгөлөн зарлаад явж байсан хэрнээ одоо Н.Энхбаяр бол хорт хавдар гээд яриад явж байна. бид Б.Цэрэндоржийн зүтгэлийг үнэлж тухайн үед иж бүрэн гэр, хүүхдийнх нь 2 жилийн сургалтын төлбөрийг төлж байсан. Ер нь эдгээр хүмүүс өөрсдийн ашиг сонирхол нь бүтэлгүйтсэнээс болж ийнхүү хагарал үүсгэж яваа” гэлээ.

Эх сурвалж: dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих