48,7 тэрбум төгрөгийг дүүргүүдийн бүтээн байгуулалтад зориулна

Нийслэлийн 2014 оны орон нутгийн хөгжлийн санд 48,7 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн байна. Үүнээс нийслэлийн 9 дүүрэгт хувиарлалт хийж, тохижилтын ажлын жагсаалтыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт хүлээн авч байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар энэ жилээс эхлэн дүүргүүдийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалтыг шинэчилж, иргэдийн оролцоотой, тэдний санал ,санаачилгаар хийгдсэн тохижилтын ажлыг тус хөрөнгөөр санхүүжүүлэн ажиллахаар боллоо. Ингэснээр дүүргүүдэд зайлшгүй хийгдэх шаардлагатай, иргэдийн хүсч буй ажлыг тендер зарлан хугацаа, хөрөнгө алдахгүйгээр шийдвэрлэж, ажлын байрыг давхар бий болгох боломжтой болно гэдгийг нийслэлийн Засаг дарга онцолж байгаа юм.

Бүгд найрамдах Индонези Улсын нийслэл Жакарта, Соло хотод дээрх жишгээр иргэдийн оролцоотойгоор гудамж, нийтийн эзэмшлийн зам талбайгаа тохижуулж, бэлэн болсон ажлыг үнэлэн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэн худалдан авах зарчмаар ажилласан нь багагүй үр дүнд хүрчээ.

Тиймээс нийслэлийн Засаг дарга энэ туршлагыг Улаанбаатар хотод хэрэгжүүлж цаашдаа Жакарта, Соло хотын жишгээр ажиллаж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулах үүргийг дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт үүрэг өгчээ.


URL:

Сэтгэгдэл бичих