А.Түмэн-Өлзий эрүүл байна уу, өвчтэй байна уу
Хоолойдоо таарсан хэдэн дуу дуулж, олны танил болсон залуу дуучин А.Түмэн-Өлзий өнгөрөгч өвөл “Баясгалантай сайхан” уран бүтээлийн цэнгүүнээ амжилттай толилуулсан. Харин өдгөө тэрээр хөдөө орон нутагт аялан тоглолт хийж буй. Хэвлэл мэдээллээр түүний аялан тоглолтын сурталчилгаа явахын зэрэгцээ үзэгч сонсогч олны ам ч муугүй байна. Тэгэхээр тоглолтын өнгө тун боломжийн гэж хэлж болохоор. Харин өнөөдөр өглөө тэрээр өөрийн фэсбүүк хуудаснаа “Хөх Монгол” принтинг компанийн захирлын мессэжийг олонд дэлгэжээ. Бүр утасных нь дугаартайгаар дэлгэсэн байна лээ. Хувь хүний нууцад ийн халдаж байгаа нь тун ч бүдүүлэг хэрэг болно. Уг нь гайгүй хэдэн дуу дуулсан, авьяаслаг хэмээн хүндэлж байсан нөхөд “Энэ Түмэн-Өлзий чинь эрүүл юм уу, өвчтэй байна уу. Эсвэл солио туссан байх” хэмээж байна. Магадгүй, солио туссан байх гэж харж болохоор. Түүний нэг удаагийн аялан тоглолт ч яахав, нэг компанийн захирлын нэр сүрэнд халдаад үзэгчдийн хүрээ өсчих нь ч юу л бол. Хамгийн гол нь мессэж илгээгчийн ар талд түүний гэр бүл, үр хүүхэд гээд олон хүн бий. Хүн сэтгэлийн асуудлаа юугаар ч илэрхийлж болно. Хэнд ч, хэзээ ч, хаана ч, ямар ч байдлаар гаргаж илэрхийлж болно. Харин түүнийг олны дунд ийн дэлгэнэ гэдэг эрүүл хүний ажил лав биш дэг.
URL: