ХДХВ/ДОХ-ын дахин нэг тохиолдол бүртгэгдлээ
Өнгөрсөн долоо хоногт ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч 151 дэх хүн бүртгэгджээ. Халдвар тээгч нь 24 настай эрэгтэй хүн юм байна.
ХӨСҮТ-д долоо хоногт дунджаар 1000 орчим хүн ХДХВ-ийн шинжилгээ хийлгэдгээс 600 орчим нь сайн дураараа, үлдсэн нь эрүүл мэндийн дүгнэлт гаргуулахаар ханддаг байна. Өнөөдрийн байдлаар ДОХ-ын халдвар тээгчдийн 80 орчим хувийг эрэгтэй, үлдсэн хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд тэднээс 19 хүн нас бараад байна.
URL: