“Өдрийн хоолоо залгуулах гэж ядаж яваа эмгэнээс татвар авах гэж бүү яараач”

Үнэндээ компаниас их хэмжээний хөрөнгө эргэлдүүлж байдаг хувь хүмүүс ялангуяа барилгын салбарт бий.
эмээ
Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Санхүүгийн удирдлагын тэнхмийн зөвлөх багш, дэд профессор Ж.Дэлгэрсайхан татварын орчны талаар ийн ярилаа. 
-Татварын шинэчлэлийг бид маш яаралтай хийх шаардлагатай. Ялангуяа НӨАТ гэж дарамтыг багасгах нь чухал болоод байна. Татварын үйлчлэх хүрээг тэлнэ гэдэг бол хамгийн зөв бодлого.
Өнөөдөр бид тодорхой хэдхэн том татвар төлөгчидтэйгээ зууралдаад байна шүү дээ. Гэхдээ чухам ямар шугамд тэлэх вэ гэдэг нь их асуудал дагуулна. Үнэхээр бизнес хийгээд буй хүмүүсийг татварын хуульдаа хамруулж, тэднээс мөнгө авч чадах юм бол эдийн засагт их сайн талтай. Жишээлбэл, хэдэн тэрбум төгрөгөөр орлого нь эргэлддэг компанийн зохион байгуулалтад ороогүй хувь хүнийг компанийн хэлбэр рүү шахах хэрэгтэй.
Тэдгээрээс татвар авах нөхцөл, бололцоог бүрдүүлэх нь чухал. Үнэндээ компаниас их хэмжээний хөрөнгө эргэлдүүлж байдаг хувь хүмүүс ялангуяа барилгын салбарт бий. Бусад импортын таваарт ч байгаа. Тэд ямар компанийн түвшний татвар төлнө гэж байхгүй. Тийм учраас тэднээс татвар авах эх үүсвэрийг бүрдүүлэх ёстой.
Түүнээс биш өнөөгийн бодлогын зарим талыг харахад жижиг зах зээл, бичил аргаар мөнгө олох гэж ядаж яваа хүмүүс рүүгээ татварын хууль нь чиглэж, тэднийг хэцүүдүүлж буй байдал ажиглагддаг. Үнэхээр харамсмаар. Гудамжинд ганц, хоёр бохь, чихэр зараад сууж байгаа хүнээс одоохондоо татвар авах шаардлага байхгүй.
Бусад нөөц бололцоо Монгол Улсад хангалттай их байна. Татвараас зугтаад, бултаад байгаа тэр хэсгийг илрүүлээч ээ. Нүх сүвийг нь хаагаач. Түүнээс биш ил сууж өдрийн хоолоо залгуулах гэж ядаж яваа эмгэнээс татвар авах гэж бүү яараач гэдгийг дашрамд хэлье.

URL:

Сэтгэгдэл бичих