Улаанбаатар-Замын үүд чиглэлийн шинэ автозам зам эвдэрчээ

zam

Замын-Үүд сумыг нийслэлтэй автозамаар холбох асуудал бараг 20 жил яригдсаны эцэст  мөрөөдөл биелж  өнгөрсөн оны сүүлчээр Улаанбаатар-Замын үүд чиглэлийн хатуу хучилттай  автозам нээлтээ хийсэн билээ.

 Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан гэрээний хүрээнд Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр чамгүй өндөр өртгөөр тавигдсан шинэ зам маань гэтэл ганц улиралын нас элээж чадалгүй эвдэрсэн тухай иргэдийн гомдол олшрох болжээ.

Зам сүйтгэсэн гол буруутныг  цемет болон бусад ачааг даац хэтрүүлсэн ачсан том оврын машинууд гэжээ. Эл асуудалд  зам тээврийн яамнаас том оврын автомашинуудын ходоодны хэмжээг тохируулах талаар арга хэмжээ авч даац хэмжих багаж зэргийг байршуулахаар болсон талаар тайлбар өчжээ.

fact.mn

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих