“Гангар инвест” ХХК-ны ухсан нүхэнд машин унаснаас болж эх охин хоёр амиа алдан, таван хүн сэхээнд орлоо

940511d6003000d9great

Нийслэлийн Хан-уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр, насанд хүрээгүйчүүдийн хорих 411-р ангийн зүүн талд барилгын суурь ухсан нүхэнд машин унаж, хоёр хүн амиа алдан тав нь хүнд гэмтсэн байна. Осол өнгөрсөн Баасан гаригийн 18:00 цагт гасан бөгөөд амиа алдсан хоёр хүн нь эх охин хоёр байжээ. Гэмтсэн хүмүүс ГГСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа байгаа бөгөөд хохирогчдын ах Г энэ талаар мэдээлжээ.

Тодруулбал, тэрбээр “манай дүү нар машинд сууж явсан. Тэднээс хоёр нь амиа алдаж, тав нь сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа. Осол болсон тухай 18:07 минутанд сонсоод хэргийн газарт шууд очсон. ОБЕГ нүхнээс машиныг гаргах гэж оролдож байсан боловч, кран байхгүй тул би өөрөө хувиараа гаргасан. Тухайн үед би шокийн байдалтай байсан уёраас болсон явдлыг нэг бүрчлэн санахгүй байна. Ямартаа ч тар хавийн оршин суугчид “Гангар инвест”-ийн барилга гэж хэлсэн. Бхс өмнө нь тэр нүхэнд машин унасан гэж байсан” хэмээлээ.

Өмнө нь тус компаний баригдаж буй барилга дээрээс туслах ажилтан нь унаж нас барсан хэрэг гарч байсан. Тухайлбал, 2012 онд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Гангар инвест” ХХК-ийн барьж байгаа барилга дээрээс хоёр хүн унасан байсан. “Гангар инвест” ХХК-ийн дөрөвдүгээр блокийн гадна талын басадны тулькэн дээр 36 настай эрэгтэй Б , 25 настай эрэгтэй М нар ажиллаж байжээ. Гэтэл 12 давхарт тулькны тороос тасарсаны улмаас М унаж нас барсан байна. Харин Б гэмтэж, ГССҮТ-ийн сэргээн амьдруулах тасагт хүргэгдэж байсан. Энэмэтчилэн тус компани удаа дараа хүний амь насыг авч одсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих