Мүүний шашны бус байгууллагын талаарх мэдээллийг баримттайгаар дэлгэнэ
“MN 25” суваг телевизийн хэвлэлийн хурлын танхимд өнөөдөр 11.30-д иргэн Э.Цэрэндолгорын “Боолчлол”-ын талаарх судалгаан дээр үндэслэсэн хэвлэлийн бага хурал зарлалаа. Иргэн Э.Цэрэндолгор нь цахим ертөнцөөр өөрийн үзэл бодол нийтлэлүүдээ бичиж хэлэлцүүлэг өрнүүлдэг юм.
Түүний бичсэн нийтлэл, хэлэлцүүлэг нь аль нэг нам, бүлгэм, шашин, клуб, хөдөлгөөнтэй огт хамааралгүй бөгөөд “Үндсэн хууль”-аар олгогдсон амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, халдашгүй чөлөөтэй байх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эрхийн дагуу үзэл сурталжсан, мушгин гуйвуулсан, хэн нэгний эрх ашигт нийцүүлсэн бус, үнэн бодит байдлыг байгаагаар нь мэдэх эрхийн хүрээнд явагддаг аж.
Тиймээс тэрбээр энэ удаагийн хэвлэлийн хурлын хүрээнд нийгэмд цахим ертөнцөөр хэлэлцсэн “мүүний” шашны бус байгууллагын талаарх мэдээллийг баримттайгаар хүргэх аж.
URL: