МАХН-ын намын гишүүд зодоон үүсгэсэн асуудлаар албан ёсны тайлбар өгнө
МАХН-ыг татан буулгах, намын гишүүд хоорондоо зодолдсон зэрэг дуулиан өнгөрсөн долоо хоногт өрнөсөн. МАХН-аас өнөөдөр 12.00 цагт хэвлэлийн хурал зарлаж, энэ бүх асуудалд тайлбар өгөхөөр болсон байна. Хэвлэлийн хуралд МАХН-ын удирдлагууд оролцох аж.
Өнгөрсөн долоо хоногт МАХН-ын гишүүдийн дэмжигчдийн холбоо болон Бүх ард түмний их хуралдай гэсэн ТББ-уудаас МАХН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал хийсэн. Энэ хэвлэлийн хурлын үеэр МАХН-ын гишүүд дайрч, орж ирснээр маргаан үүссэн. Тэд хоорондоо маргалдаж, зодоон үүсгэсэн зэрэг асуудалд албан ёсоор тайлбар хийхээр болжээ. Энэ асуудал МАХН-ыг дотроо таарамжгүй, гишүүд нь хоорондоо үл ойлголцлын байдалтай байна гэсэн ойлголтыг олон нийтэд өгөөд байгаа юм.
URL: