Хурим хийж байгаа хосуудад өгч болохгүй зүйлс

wedding_gifts-300x224Хурим бол зүгээр нэг гэр бүлээ батлуулах өдөр биш, энэ бол бүхэл бүтэн ертөнц бий болж байгаагийн гүн утга агуулгатай үйл явдал юм. Үүнийг өвөг дээдэс сайн мэддэг байсан бөгөөд хурим найрыг бүхэл бүтэн зан үйл болгож, үйлдэл бүр нь шинэ гэр бүлийн ирээдүйн тусгал болж байжээ. Залуу хосын гэр орныг дүүргэх эд зүйл болох бэлэг дурсгалд онцгой анхаарал тавьж байсан юм.

Хутга, сэрээ хориотой

Хуримын үеэр бэлэглэж болохгүй эд зүйлсүүд гэж бий. Энэ нь юуны өмнө хутга, сэрээ болон бусад хурц үзүүртэй эд бараа юм. Эдгээр нь угийн ширүүн дориун зан чанарын энерги агуулдаг бөгөөд бэлгэнд очвол, шинэ айл өрхийг ийм энергиэр дүүргэдэг.

Цаг

Бэлэглэсэн цаг хичнээн хугацаагаар явна, төдийчинээ үргэлжлэх хамтын амьдралын цаг, минутыг тоолон, цаг хугацагаа “хулгайлж байдаг” цаг бэлэглэхгүй байхыг бас зөвлөдөг юм.

Цагаан хэрэглэл

Ор, дэрний хэрэгслийг эхнэр, нөхөр хоёр өөрсдөө сонгож, өөрсдөө худалдан авах ёстой бөгөөд тэдний сексийн амьдрал үүнээс шууд шалтгаалах болно. Нүүр гарын болон нусны алчуур мөн ялгаагүй. Эдгээрийг хуриманд бэлэглэх нь хууч яриагаар бол, залуусыг гуниг, уйлаан майлаанд хүргэнэ.

Эртний эд зүйлс

Эртний эд өлгийн зүйлийн тухай жич ярих хэрэгтэй бөгөөд ийм зүйлийг огт бэлэглэж болохгүй. Энэ нь үеэс үед залгамжлан ирдэг эд зүйлс бөгөөд гэхдээ тухайн тохиолдолд эдгээрийг хуримын ёслол дээр биш, харин хурим хийхээс өмнө юмуу хуримын дараа бэлэглэвэл зохино. Эртний аливаа эд өлгийн зүйл нь өмнөх эздийн энергийг хадгалж, энэ энерги нь шинэ гэр бүлийн амьдралд шууд нөлөөлнө, тиймээс тэр бүр сайн нөлөөтэй байдаггүй.

Зургийг хуримын бэлэг болгон сонгоход бас болгоомжтой хандах хэрэгтэй. Хэрвээ ийм зураг нь хуучны зураг бол, үүнийг ерөөс бэлэглэх гэсний хэрэггүй, харин саяхан зурсан шинэ зураг бол, юу дүрсэлснийг анхаар, тодруулвал зураг эерэг бодол төрүүлэх ёстой.

Хэрвээ та залуу хосод бурхны хөрөг бэлэглэхээр шийдвэл, урьдаар сүмд очиж, аравнайлуулах хэрэгтэй. Ийм хөргийг зөвхөн маш ойрын хүмүүс, эцэг, эх, эх барьж авсан хүмүүс, эмээ, өвөө л бэлэглэж болно, яагаад гэвэл ураг төрлийн энергийн нэг хэсэг бурхны хөргийн хамт ирдэг юм.

Толь

Толь бол хуримын бэлгэнд өгөхийг хориглодог бас нэг зүйл юм. Толь нь шидийн зүйл бөгөөд түүнд туссан дүрс нь энэ ертөнцөд бидний харж байгаа бүх зүйлийн тэнгэр, одын тусгал юм. Хуриман дээр бэлэглэсэн толь нь хууч яриагаар бол, зэрэгцээ ертөнц, хий үзэгдлийн ертөнцөд орох хаалга болж, эхнэр, нөхөр хоёрыг хоёрдмол байдлаар амьдрахад өдөөдөг.

Ээмэг, бөгж

Ээмэг, зүүлтийн тухайд гэвэл, шинээр гэрлэгсэд эдгээрийг энэ өдөр л бие биедээ бэлэглэдэг, уригдсан нэг ч зочин бэлэглэдэггүй. Хуримын өдөр авсан ийм зүүлт чимэг нь цаашид эхнэр, нөхрийн чин үнэн сэтгэлийг илэрхийлдэг бөгөөд бусад хүний бэлэглэсэн ийм зүйлс нь хуурч мэхлэх үйлдлийг өдөөдөг. Хэрвээ шинэ бэрд сувдтай чимэг зүүлт өгвөл маш муу, юу гэвэл түүний амьдрал уйлж унжсан, гунигтай байх болно. Нөхөр болох хүнд бэлэглэсэн хувтай бөгж болон ханцуйны чагтан товч нь бас хориотой бэлэг бөгөөд эдгээрийн энерги нь албан тушаал дэвшихэд садаа болж мэднэ.

Шинээр бий болж байгаа айл өрхийг асуудалд оруулж буй бодлогогүй бэлэг сэлтний ийм үр дагавраас өөрсдийгөө болон ойр дотнын хүмүүсээ хамгаалж болох уу? Болно, ийм бэлэг өгч байгаа хүмүүсийн эсрэг хариулга хийх хэрэгтэй бөгөөд тэдэнд ямар ч хамаагүй зоосон мөнгийг өг, тэгвэл бэлэглэсэн зүйлийг өөрсдөө авсанд тооцогдоно. Харин дараа нь тэр бэлгийг өөр хүнд бэлэглэх юмуу зарах хэрэгтэй. Гэхдээ боломжтой бол европынхны адилаар авах бэлгээ зочидод урьдчилан захиалах нь хүсэшгүй эд зүйлээс аврагдах хамгийн сайн арга юм.

MISS.MN


URL:

Сэтгэгдэл бичих