Алхвал зөнөх өвчнөөс сэргийлж чадна

367d925b6e15fb6e19d64f21777bb664_LСӨҮЛ. /Ёхап/. Алхах нь зөнөглөх өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга болох нь батлагдав.

АНУ-ын Питтсбургийн их сургуулийн мэдрэлийн анагаах ухааны багш доктор Корк Эрик тогтмол алхаж байх нь хүний тархины ой санамжийн хэсэг болох “Hippocampus”-ын хэмжээг нэмэгдүүлдэг болохыг судлан тогтоосон байна. Судалгааны дүнг энэ сарын 17-нд Британийн өдөр тутмын “The Independent” сонин мэдээлжээ.

Идэвхтэй хөдөлгөөн буурсан 60-80 насны 120 хүнд хийсэн судалгааны дүнгээс үзвэл нэг жилийн турш өдөрт 30-40 минут, долоо хоногт гурван удаа тогтмол түргэн алхаж биеийн тамир хийдэг хүний тархин дахь “Hippocampus”-ын хэмжээ хоёр хувь нэмэгдэж байсан бол ердийн дасгал хийдэг хүнийх 1,5 хувь буурч байжээ. Хоёр хувь гэдэг бага тоо мэт санагдах боловч энэ нь хүний ой ухааны нэгээс хоёр жилээр залуужуулах хэмжээний үзүүлэлт гэж доктор Корк Эрик тайлбарлажээ. Түүнчлэн алхах дасгал хийдэг хүмүүсийн ой санамж, анхаарал төвлөрөлт, хэл ярианы чадвар бусдаасаа илүү сайн байгаа нь ажиглагдсан байна.

А.Цацралт

MONTSAME


URL:

Сэтгэгдэл бичих