С.Билэгтэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэв

db5bce1654cc5e5a0ca0380af52083b7_L“Ноёд констракшн”-ы захирлаар ажиллаж байсан С.Билэгтэд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ.

С.Билэгт нь 2012 онд тус компанийн захирлаар ажиллаж байсан ба Г.Буяндоржийн хэрэгтэй холбоотойгоор шүүхээс түүнийг тус компанийн захирлаар ажиллах эрхийг хассан юм. Гэвч тэрээр шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж, өөрийгөө “Ноёд констракшн” компанийн захирал хэмээн бусдыг мэхэлж, эд хөрөнгийн хохирол учруулсан нь тогтоогджээ. Улмаар БЗД-ийн цагдаагийн хэлтсээс С.Билэгтийг шалгах зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилоод байгаа юм.

Б.Гантуяа

http://montsame.gov.mn/index.php/mongol/mongolorond2/law/item/22267-gg


URL:

Сэтгэгдэл бичих