870.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэв

c53d3ba2366425cf9d6bbb18bcf43e53_LӨнөөдрийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 844.7 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна.

 Үүнээс банкууд 17198 зээлдэгчийн нийт 485.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлжээ. Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 919.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 15268 иргэнд 870.4 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.

Б.Заяа

montsame


URL:

Сэтгэгдэл бичих