Украины хямралыг зохицуулах хэлэлцээрт гарын үсэг зуржээ

e9a4773e77326b45original21-нд Украины ерөнхийлөгчийн албан сайт дээр гаргасан мэдэгдэлд, ерөнхийлөгч Янукович болон сөргөлдөгч тал, мөн Европын холбоо, ОХУ-ын төлөөлөгчид мөн өдөр Киевт холбогдох асуудлаар тохиролцоонд хүрчээ. Орон нутгийн цагаар мөн өдрийн 12 цагт Украины хямралыг зохицуулах асуудлаарх хэлэлцээрт гарын үсэг зурах юм гэжээ.

Мэдэгдэлд тэмдэглэхдээ, талуудын хэлэлцээ 21-ний үдээс өмнө өндөрлөж, талууд Украины хямралыг зохицуулах тухай хэлэлцээр байгуулах нийтлэг ойлголтод хүрсэн юм. Орон нутгийн цагаар 12 цагт хэлэлцээрт гарын үсэг зурах болно гэжээ.

ИТАР ТАСС агентлагийн мэдээлснээр, уг уулзалт хэлэлцээнд Янукович, сөргөлдөгч талын 3 удирдагч, Герман болон Польшийн гадаад харилцааны сайд, ОХУ-ын Хүний эрхийн бүрэн эрхт төлөөлөгч Владимир Лукин нарын хүмүүс оролцож, 8 цаг хуралджээ.

Украины Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, 18-нд Киевийн мөргөлдөөнд 77 хүн амиа алдаж, 500 гаруй хүн шархтсан байна.

\Хуар\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих